7-р сарын 19,20-ны өдрүүдэд “Их хорийн” орнуудын сангийн сайдууд болон төв банкнуудын тэргүүн нар ээлжит удаагаа дэлхийн эдийн засгийн буурсаар байгаа өсөлтийг урамшуулах боломжуудыг ярилцан хэлэлцэв.

Хямралын 2008 оноос хойш таван жилийн хугацаанд, дийлэнхи орнуудын эдийн засаг мөнгөн тэмдэгт хэвлэх замыг нилээд хүчтэй сонгох болсон нь илт байна. Их хорийн уулзалт төсвийн хөрөнгийг төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа ч, санхүүгийн эрх баригчид түлхэц болох хөтөлбөрүүдийг хаах шийдвэр гаргаж чадахгуй л болов уу”гэж Москвагийн уулзалтын дүнгнэн “Интерфакс” агентлаг уламжилжээ.

Даяаршлын татварын системийн чангатган, корпорацуудыг офшорын бүсэд шилжихийг зогсоох “Их хорийн “энэхүү төлөвлөгөөг төрийн зээлэндээ баригдсан орнуудын төсвийн тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх гэсэн оролдого гэж үзэж болох юм. Гэтэл олон улсын корпорацууд нь ийм хандлагыг хүлээж авах болов уу гэдэг нээлттэй үлдлээ.

Ингэхдээ “Их хорь” энэхүү шийдвэрүүдийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхээр хүчтэй бодлогоширч байгаа бололтой.Сайд нар хамтарсан мэдэгдэлд, урт удаан хугацаагаар сунжирч байга ОУВС- ийн квотын шинэчлэл нь Их хорийн нэр хүндэд эрсдэлүүд төрүүлж байна гэж дурьджээ. “Квотын шинэчлэлийг болон ОУВС-ийн удирдлагыг яаралтай батлах шаардлагтай байна” гэж уг баримт бичигт өгүүлжээ.

Одоогийн байдлаар өмнөх 14 дэхь квотын өөрчлөлтийг батлаагүй АНУ үүнийг саатуулж байна. Бүхэлдээ “Их хорийн “ сангийн сайд нар болон төв банкны тэргүүн нар нь нилээд хэдэн төлөвлөгөө /мэдэгдэлд гурав гэж заасан /болон ялангуяа, урт хугацааны хөрөнгө оруулалтыг өргөтгөх боломжуудыг судлах төлөвлөгөө, улс үндэстэн дамжсан компаниудын татвараас зайлсхийхтэй тэмцэх төлөвлөгөө юм.

Санкт-Петербургийн үйл ажиллагаануудын энэхүү төлөвлөгөө нь цар хүрээгээрээ хамгийн том нь байх аж. Энэ нь “Их хорийн” уулзалтыг даргалж байгаа Орос улсын тавьж байгаа тэргүүн зорилтуудын нэг юм. Тус улсын төлөвлөөнүүдийг боловсруулж эхлээд байна, гэхдээ ирэх 9-р сард Санкт-Петербургт явагдах дээд хэмжээний уулзалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг улс орнуудын тэргүүн нарт өргөн барих юм.

7-р сарын хамтарсан мэдэгдэл нь “Их хорийн” санхүүгийн мэдэгдэлүүдийн хамгийн “зузааны ”нэг болжээ. Энд сайд нар 38 чухал заалтуудыг тодорхойлжээ. Үүний өмнөх 2-р сарын “хүнд жингийн” мэдэгдэлд дөнгөж 26 заалт орсон аж.