«Формула-1» авто уралдааны машинууд оролцсон « Москоу Сити Рэйсинг» уламжлалт 6 дахь шоу-уралдаан энэ амралтын өдрүүдэд Москвад боллоо. Авто спорт сонирхогчид нэрд гарсан авто уралдагчдын гарын усэг зүрүүлж, дэлхийн хамгийн хурдан машинуудын зорчигчид болжээ.

2014 онд Формула-1 авто уралдааны дэлхийн аврага шалгаруулах тэмцээний нэгэн үе шат Орос улсад явагдах юм. Оросын Гран-при уралдааныг 2014 оны өвлийн Олимпийн наадмын нийслэл Сочи хотноо зохиож явуулна.Энэ зорилгоор бэлтгэлийн нер их ажил хийсэн юм. Москвагийн Кремлийн дэргэд явагдах үзүүлэн танилцуулах уралдаан бол түүний нэг хэсэг юм. Ferrari, McLaren, Lotus, Caterham, Marussia зэрэг багийн машинууд энэ удаагийн «Moscow city racing» уралдаанд оролцов. Формула-1 багийн оросын анхны гишүүн Виталий Петров «ОДХ» радиод ярилцлага өгч, ийн үзүүлэн танилцуулах уралдаан авто спорт сонирхогчдод төдийгүй тамирчдад ч чухал гээд: «Ийн шоу уралдааныг Москва ба Москва мужид зохион явуулах нь чухал юм. Хүүмүс Формула-1 уралдааны дуу чимээ сонсож, оролцогчды нь үзэх боломжтой байна. Мөн шоуг зохион байгуулж байгаад баяртай байна. Тамирчин бидний хүвьд уралдах нь тун сонирхолтой. Гэсэн ч хөгжөөн дэмжигчидтэй уулзаж, үзэгч олныг баярлуулах нь бас сонирхолтой байна» гэв.

Өнөөдөр Формула-1 уралдааныг сонирхогчид багууд байрлах газарт цугларч, механикчдын ажлыг сонирхон ажиглав. Уралдааны дэвсгэр нутгийн үлэмж хэсгийг хашсан боловч тэд чөлөөтэй орж ажигласан байна.