Олон улсын оюутны спортын холбооны төлөөлөгчид Казанийн Универсиад наадам дээд зэргийн зохион байгуулалттай явагдсныг тэмдэглээд түүнийг түүхийн шилдэг наадам хэмээн нэрлэжээ. Дэлхийн зуны оюутны наадам 7-р сарын 6-17-ны өдрүүдэд Казаньд болов. Оросын шигшээ баг нийт 292 тууний дотор 155 алтан медаль авч, багийн нийт дүнгээр тэргүүллээ.

Казаньд Универсиад-2013 наадмын хүрээнд олон уйл явдал анх удаа болсон юм. Энэ нь оюутны спортын түүхэнд хамгийн том наадам боллоо. Дэлхийн 162 улсын 11 мянган тамирчин туунд оролцов. Спортын 27 терлеер 351 багц медалийн төлөө анх удаа хүч чадлаа сорин тэмцсэн байна. Бараг 3 мянган шуугч тэмцээнийг үйлчлэв. 20 мянган хүн наадамд оролцогчид ба зочдод сайн дураараа туслав. « Бид дэлхийд оюутны спортын шилдэг баяр наадмыг зохион явуулахыг хичээж сансандаа хурсэн» гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин онцлов. Төрийн тэргүүн Универсиад наадмын аврагууд ба шагналтнуудтай уулзаж, Казаньд болсон спортын наадам ойрын жилуудэд Орост болох спортын томоохон тэмцээнүүдийн эхлэл тавьсан гэж хэлээд: «Казань хот ч спортын яруу сайхан ирээдүйтэй байна. Ойрын уед олон улсын томоохон тэмцээнүүд та бүхний хүч чадал, ур чадвараа сорин тэмцсэн спортын барилга байгууламжуудад явагдана. Усны спортын ордон болон 2015 онд усны спортын аврага шалгаруулах тэмцээн явагдах «Казань-Арена» цэнгэлдэх хүрээлэн тэдгээрийн дотор байна. Түүнээс гадна 2017 онд мен цэнгэлдэх хүрээлэнд Холбооны цом булаалдах тэмцээн, 2018 онд дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний тоглолтууд явагдна. Бид Универсиад наадмыг чухам Казаньд зохион явуулахын төлөө тэмцэхдээ ийм төлөвлөгөөтэй байсаныг онцломоор байна» гэлээ.

Олон улсын оюутны спортын холбооны төлөөлөгчид аюулгуй байдлын системийн сайн зохион байгуулалт болон тээврийн дэд бүтэц, сайн дурынхны ажилд анхаарал тавьжээ. Тэд орчин цагийн спортын барилга байгууламжуудыг онцлон дурдав. Түүнчлэн тамирчид ба дасгалжуулагчид байрлсан Универсиад наадмын хотхоныг тусад нь дурдаж магтав. Оросын оюутны спортын холбооны ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгч Олег Матыцин хэлэхдээ: «Байрны нехцел ба хунс хоол олимпийн стандартад нийцсэн гэж ярьцгаав. Миний бодоход энд тохилог тухтай суух шинэ стандартыг бий болгосон. Дэлхийн хамтын нийгэмлэг казанийн туршлагыг нааштай үнэлж, Орос улсад олон улсын спортын томоохон төслүүдийг хэрэгжуулэхэд нааштай хандаж байгаагаа илэрхийлсэн» гэв.

Оюутны тэмцээнүүдийг анх удаа 110 улсад нэвтрүүлж үзүүлэв. Телевизийн сая сая узэгч спортын наадмын явцыг ажиглав. Цэнгэлдэх хүрээлэнгүүд пиг дуурэн байсан. Нийт 800 мянга орчим билет зарсан тухай «Казань-2013» Универсиад наадмын дэд ерөнхийлөгч Азат Кадыров мэдээлээд: «Узэгчид, хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэнгүүд дүүрэн байсан нь биднийг маш их баярлуулсан. Ирсэн хун бур тамирчдад сэтгэл санааныг дэмжлэг үзүүллээ. Хегжеен дэмжэгчдийн нехерсэг хандлага оросын ба бусад улсын тамирчдыг гайхуулсан» гэв.

2015 онд ээлжит зуны Универсиад наадмыг зохион явуулах өмнөд солонгосын Кванжу хот Казаниэс илуу их амжилт гаргахыг хичээнэ. 2014 онд Сочид зохион явуулах өвлийн Олимпийн наадам Орос улсын хувьд дараагийн томоохон буурьтай спортын наадам болох юм.