Барак Обамагийн айлчлалыг болиулах тухай албан ёсны ямар ч мэдүүлэг Москва Вашингтонаас аваагуй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдлээ. Москвад хийх хэлэлцээг тасалдуулах тухай ярьсны ч хэрэггүйг Кремль ахин мэдүүлэв. Мягмар гаригт Эдвард Сноуден Орос улсад тур хоргодох эрх еертед нь олгох тухай мэдуулэг шилжүүлж өгсний дараа эл сэдэвт санал шуумжлэл ахин хурцдав. Тэрээр «Шереметьево» нисэх онгоцны буудлын нэвтрэн дамжих буст бараг нэг сар оршин сууж байгаа хийгээд ирэх долоо хоногт тэндээс гарч явах боломжтой болж мэднэ.

Барак Обамагийн айлчлалын бэлтгэл, зохион байгуулалт хэвийн явагдаж байна гэж баасан гаригт Дмитрий Песков мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч «Их хорины» дээд хэмжээний уулзалтад оролцохыг үүнээс нэг хоногийн емне Цагаан ордны албан төлөөлөгч Жей Карни батласан билээ. Хэлэлцээ тасалдаж болзошгуй гэж оросын зарим ХМХ америкийнхний дараа бичсэн байна. Эл сэдвийг өөрсддөө ашигтайгаар ашиглахыг оролдохоос түдгэлзэхийг шинжээчид уриалж байна. Тэр тусмаа «Их хорины» дээд хэмжээний уулзалт 9-р сарын эхээр болно. Мөн уулзалт гэхэд Сноудены Орос улсад байх статусын тухай шийдвэр гаргаагуй байж болно гэж улс төр судлаач Леонид Поляков хэлээд: «Обамаг эвгүй байдалд орулахаас сэрэмэжлэхэд хурэлцээтэй цаг хугацаа бий. Юу гэвэл статус олгох уйл ажиллагаа гурван сар 10-р сарын дундуур хүртэл ургэлжилж мэднэ. Ойрын уед шийдвэр гаргахгуй бололтой. Сноуден илчлэх баримт бичгүүдийг нийтлэхээ болих болзолыг биелүүлвэл Орос улсаас түүнд дүурвэгчийн статус олгох нь хэвийн үйл хэрэг болно» гэв.

Улс төрийн шалтгаанаар хоргодох эрх, тур хорогдох статусаас ямар ялгаатай байна вэ гэвэл баримт бичиг шилжуулж өгөх арга барил ба авч үзэх хугацаа ялгаатай юм. Тур хорогдох эрх олгох тухай мэдүүлгийг наанадаж 5 едрийн дотор авч узэх юм. ТТГ-ын хүүчин ажилтан мэдуулгээ 7-р сарын 16-нд Холбооны цагаачлалын албад шилжүүлсэн юм. Иймээс 7-р сарын 24-нд хариу өгч болзошгуй гэж Сноуденд зөвлөмж өгсөн хүүльч Анатолий Кучерена мэдэгдэв. Хожим Шереметьевэд байгаа оргодол Оросын харьяатан болох баримт бичиг ерген барьж магадгуй гэж хүүльч үзэж байна.

Сноуден дүрвэгчийн статустай болохоор дараагийн алхам хийх бололтой гэж шинжээчид үзэж байна. Мен уед Орос улсын хүүль ёсоор түүнийг АНУ-д албадан буцаахаас хамгаална. «Шудрага шуун таслах ажиллагаа» явуулахын тулд Сноуденыг буцааж авахад бух хүчин чармайлтаа дайчлана гэж өнгөрсөн долоо хоногт Төрийн департаментын төлөөлөгч ахин мэдэгдэв. Үнэн хэрэг дээр тэгэх гэж байгаа юм уу гэж улс төр судлаач Сергей Михеевээс асуухад тэрээр: «Сноуден эх орондоо буцахгуй. Юу гэвэл тэнд түүнийг үнэнийг хэлэгч хэмээн үзэхгүй байна. АНУ бусад оронд хүний эрхийн төлөө тэмцэх их дуртай. Гэвч гэртээ хайр найргуй ажиллагаа явуулдаг. АНУ Сноуденыг урван тэрслэгч хэмээн узэж байна. АНУ-д очвол тэр даруй гэсгээн цээрлүүлэх юм. Энэ удаагийн будлиан америкийн гадаад бодлого дампуурсан хэрэг болсон. Одоо бусдад анхааруулахын тулд Сноуденыг шийтгэх гэж байна» гэлээ.

Сочид болох Олимпийн наадамд оролцохоос татгалзахыг зарим сенатч уриалжээ. Гэвч Оросыг узэн ядаж байгаа бугд найрамдах намын сенатч Жон Маккейн ч мен уриаг шуумжилж, өнгөрсөн зуун Олимпийн наадам оролцохоос татгалзсан явдал ямар уршигтай болсныг дурдав. Одоо АНУ-д сэрэмжлэх арга хэмжээ авч, нууц мэдээллийг хүртээлтэй болгох ёс дэглэмийг хянан үзэж байна.