7-р сарын 19 -нд Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Казаний дэлхийн оюутан залуучуудын зуны 27-р наадмын шагналтнуудтай уулзалт хийж, тэдэнд энэ төрлийн наадмын түүхэнд хамгийн амжилттай оролцсон явдалд баяр хүргэв. Орос улсын шигшээ багийн гайхамшигтай амжилт нь тамирчдын өөрсдийн болон дасгалжуулагчид, эмч нарын нөр их хөдөлмөрийн үр дүн бөгөөд тэд энэхүү амжилтанд хүрэхийн тулд дээд зэргээр тэвчээр хатуужил, ур чадвар, уйгагуй чанараа харуулсан гэж төрийн тэргүүн онцлон тэмдэглэв.

Владимир Путин болон Засгийн газрын гишүүд Татарстаны залуучуудын спортын наадмын хэдэн зуун төлөөлөгчидтэй Москва орчмын “Новогорск” –ийн бэлтгэл сургуулилтын баазад уулзалт хийсэн.Энэ төв нь манай улсад багагуй тооны олимпийн аврагуудыг төрүүлсэн. Казаньд оросын шигшээ баг нь багийнхаа дүнгээр нэгдүгээр байранд орсон. Тэд 292 медаль хүртснээс: 155 нь алт юм. Энэ бол өнөөг хүртэлх дээд амжилтын ялалт.

Орос улсын ерөнхийлөгч оюутны наадмын үед Казаньд хоёр удаа очсон. Тэр наадмын нээлтийн арга хэмжээнд оролцож, зарим тэмцээнүүдийн явцтай танилцсан. Наадамд бэлтгэх хугацаанд тус хотын төрх эрс өөрчлөгдсөн. Спортын болон дэд бүтцийн хэдэн арван объектууд баригдаж, замын сүлжээ шинэчлэгдэж, түүхийн хөшөө дурсгалуудыг сэргээн засварласан. Татарстаны нийслэл хот үнэхээр орчин үеийн томоохон хот болж өөрчлөгдсөн. Ингэхдээ тав тухтай, аюулгүй байдлын бүхий л хатуу шаардлагуудыг хангаж чадсан.

Владимир Путин Новогорскэд тамирчдын өмнө хэлсэн үгэндээ, Универсиад нь анх удаагаа оросын төдийгүй дэлхийн хүн амын тал хэсгийн анхаарлыг татсан. Зуу гаруй улс онуудад шууд нэвтрүүлгийг хүлээн авсан гэж тэмдэглэв: «Анх удаагаа универсиадын түүхэнд 11 мянган оролцогч оролцсон. Оюутан залуучуудын наадмын нэр хүнд өсч байгаа нь илт бөгөөд цаашид ч өсөх нь лавтай. Түүнчлэн, анх удаагаа бараг спортын төрөл бүрээр цогц медаль хүртсэн нь маш чухал үйл явдал юм. Энд манай тамирчид маш сайн оролцсон. Манай тамирчдад Хятадын тамирчдын хоёр жилийн өмнөх дээд хэмжээг эвдэх сайхан боломж гарсан» гэж Путин ярьлаа.

Олон улсын оюутан залуучуудын холбооноос Казаний универсиад наадмын зохион байгуулалтанд өндөр үнэлгээ өгсөн гэдгийг зориуд тэмдэглэмээр байна. Гайхамшигтай ялалт байгуулсан Орос улсын шигшээ багт олон сайхан сэтгэл хөдлөм тоймчийн тайлбарууд зориулагдаж байлаа. Улсын хувьд энэ нь чухал ач холбогдолтой юм, яагаад гэвэл, ихэнхи атлетууд ойрын үеийн ДАШТ-ннд болон 2014 оны Сочийн Өвлийн Олимпийн наадамд оролцоно. Ингэхдээ Наадмыг явуулсны дараа ч Казаний иргэд болон тус хотын зочид шинээр баригдсан болон шинэчилсэн барилга байгууламжуудыг ашилах болно гэдгийг мартах ёсгүй юм. Энэ бол нийгэм-эдийн засгийн асуудал. Энд цэнгэлдэх хүрээлэнгүүд болон спортын цогцолборуудын тухай төдийгүй казаний онгоцны буудлын шинэ терминалын тухай яригдаж байна.

Владимир Путины ярьснаар, таван жилийн өмнө Универсиадад бэлтгэж эхлэх үед засгийн газрын стратеги чухам яг ийм байжээ: «Казань хотыг томоохон олон улсын тэмцээнүүд явагдах спортын сайхан ирээдүй хүлээж байна. Энд Усан спортын ордны тухай яригдаж буй юм. Энд 2015 онд усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдана. 2018 онд “Казань-Арена” цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөгийн ДАШТ болно. Үүнийг бид Универсиадын эрхийн төлөө өрсөлдөж байхдаа төлөвлөж байсан. Таван жилийн бэлтгэл ажлын хугацаанд уг хөтөлбөр нь нийт үндэстний төсөл болосон бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд холбооны,Татарстаны бүс нутгийн эрх баригчдыг таатн оролцуулсан. Бид дэлхийд оюутны хамгийн шилдэг наадмыг зохион явуулхыг хүссэн. Бид үүнийгээ хийж чадсан» гэж хэллээ.

Төрөөс спортонд идэвхтэй хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд үр дүн гардаг нь илт харгадаж байна. Орос улс одоо 2019 оны оюутан залуучуудын өвлийн наадмыг Красноярскад явуулах эрхийн төлөө тэмцэхэд бэлэн байна. Үүний дүнд сибирийн энэхүү хот дэлхийн өвлийн спортын төрлүүдийн төв болж мэдэх юм.