АНУ-ын Номхон далайн зэвсэгт хүчний командлал мэдэгдэлдээ, АНУ-ын тэнгисийн явган цэргийн корпус нь “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих уламжлалт сургуулилтын зохион байгуулагчдын нэг байх болно гэж уламжилжээ.

Сургуулилт 8-р сарын 3-14-ны өдрүүдэд Монгол улсын нутагт дэвсгэрт явагдана. АНУ-ын хувьд энэ жилийн сургуулилт нь олон улсын чанартай төдийгүй ялангуяа, Америктай бүс нутаг, улс төрийн ойр дотно нилээд хэдэн улс орнууд нэгдснээрээ онцлогтой юм гэж ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин тэмдэглэв.

1991 оноос хойш Монгол улс нь уламжлалт хоёр түнш болох Орос болон Хятад улсуудын дээр АНУ-аар тэргүүлүүлсэн “гуравдагч хүчнийг” нэмж оруулснаар гадаад бодлогодоо мэдэгдэхүйц өөрчлөлт оруулсан. Түүнчлэн ”гуравдагч хүчинд” Япон, Өмнөд солонгос, АНД-н бүсийн орнууд, ЕХ орж буй .

Монголын улс төрийн удирдлага, ялангуяа, ардчилсан намуудын төлөөлөгчид “гуравдагч замыг “уйгагуй хөгжүүлж байна. 6-р сарын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намын төлөөлөгч Цахиагийн Элбэгдорж ялалт байгуулсан.

Монголын цэргийнхэн өрнөдийн эвслийн бүрэлдэхүүнд Ирак, Афганистан болон бусад “халуун цэгүүдэд ” оролцсон. Магадгүй ерөнхийлөгчийн хоёр дахь удаагийн хугацаанд монгол-америкийн стратегийн түншлэлийн гүнзгийрэл нь улам чангарч мэдэх юм.

Улаанбаатарын “гуравдахь хөрштэй” харилцан ажиллагааны жишээнүүдийн нэг бол Монгол улсын тал нутагт жил бүр зохиогддог “Хааны эрэлд”олон улсын энхийг дэмжигч ажиллагаа юм. Тэдгээр нь хагас цэргийн –хагас иргэний шинж чанартай байх бөгөөд ихэнхдээ АНУ -ын зүгээс хүмүүнлэгийн, энхийг дэмжигч байр суурьтай байдаг.

Нөгөөтэйгүүр, Вашингтон сүүлийн жилүүдэд сургуулилтын цэргийн бүтцийг эрчимжүүлж, тэдгээрийг олон улсын чанартай болгохыг оролдож байна. Америкийн ашиг сонирхол бол сургуулилтанд Их Британи, Япон, Энэтхэг, Австрали, Канад, Герман, Өмнөд Солонгосыг оролцуулхыг хүсдэг нь ойлгомжтой.

Ингэхдээ АНУ цаг нь болохоор монголын удирдлагыг ч, тус улсын нутаг дэвсгэр дээр америк юм уу, натогийн цэргийн баазыг аль нэг хэлбэрээр байгуулахыг ятгаж чадна гэдгийг тооцоолж байгаа.

Гэтэл УБ-т америкийн цэргийнхний тууштай шаардаад байгаа цэргийн бүтэц нь хэрэгтэй юм уу? гэдэг нь том асуулт юм. Монгол улс их гүрнүүдээс адил тэгш хол зайтай байхаар тунхагласан. Тус улс нь ОХУ, БНХАУ болон АНУ –аас тэргүүн зорилтоороо зарчмын ялгаатай өөрийн өвөрмөц сөргөлдөөн, заналхийллийн цогцтой. Монголчуудын хувьд хамгийн чухал зүйл бол орчны аюулгүй байдлыг хадгалах, малын тахалтай тэмцэх г.м. бусад зүйлүүд байдаг.

Нарийнаар хэлэх юм бол Монгол, АНУ-ын хамтын ажиллагаанд цэргийн аливаа бүтцийг эрчимжүүлэх нь хөрш зэргэлдээ Хятадад маш их болгоомжлол төрүүлнэ. БНХАУ болон ОХУ -ын байр суурь тухайн асуудлаар яг цав нийцэж байгаа юм.

Москва, Бээжин хоёр нь төвийг сахисан Монгол улсыг АНУ- ын цэрэг-улстөрийн холбоотон болгохыг хүсэхийг . Тэр тусмаа ирээдүйд тэнд америкийн цэргийнхнийг байрлуулахыг хэрхэвч тэвчихгүй. Энэ бйадал нь Орос, Хятадын аюулгүй байдалд шууд заналхийлж буй юм.