Венесуэлээс улс төрийн шалтгаанаар орогдох эрх ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденд олговол эдийн засгийн хатуу хориглох арга хэмжээ авна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри утсаар ярьж, Венесуэлын ГХЯ-ны тэргүүн Элиас Хауад анхааруулсан тухай испанийн АВС сонинд бичжээ.

Өнгөрсөн долоо хоногт яриа хийсэн тухай сонин мэдээлэв. Тухайлбал АНУ-аас Венесуэлд бензин ба нефтийн өөр төрлийн бүтээгдэхүүн худалдахаа больж, нисэх онгоцууд нь НАТО-гийн орнудын агаарыг дамжин гарахыг хориглоно гэж Керри анхааруулжээ.

Венесулын удирдлагын төлөөлөгчдийг АНУ-д оруулахгүй гэж Төрийн нарийн бичгийн дарга мэдэгджээ. Венесуэлын ГХЯ болон АНУ-ын Төрийн департамент нөхцөл байдлыг одоогоор тайлбарлаагүй.

Боливийн ерөнхийлөгчийн онгоцтой холбогдон будлиан гарснаас хойш Венесуэл улс төрийн шалтгаанаар орогдох эрх Сноуденд олгоход бэлэн байгаагаа илэрхийлэв.

Онгоцонд нь Сноуден байж магадгүй гэж европын хэдэн улс сэжиглэж, Эво Моралесын онгоцонд дээгүүр нь нисэх боломж олгохоос татгалзсан юм. АНУ-ын эрх баригчид тагнан турших ажиллагаа явуулж, улс орныхоо эрх ашгаас урван тэрслэсэн ял ТТГ-ын хуучин ажилтанд ногдуулжээ.