Чөлөөт худалдааны бүсийг байгуулахыг Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг «азийн гурван бар» ахин оролдоно. Эдгээр улс гурван талын хэлэлцээрийн асуудлаар шинэ хэлэлцээ 7-р сарын 30-аас 8-р сарын 2-нд хүртэл хийхээр төлөвлөжээ.

3-р сард Сөүлд хийсэн түрүүчийн хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй. Зүүн Хятадын тэнгист Хятад, Японы хооронд шатдаг хийн асуудлаар гарсан маргаан чөлөөт бүс байгуулах ажлыг хүндрүүлж мэднэ гэж Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер үзэж байна.

Чөлөөт худалдааны бүс худалдаанд ноогдуулсан тарифийн олонхи хязгаарлалтыг арилгах ёстой. Гэвч одоогоор хэлэлцээн дээр эдийн засгийн аминч үзэл давамгайлж байна. Токио хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тарифийг багасгах асуудлаар Сөүлд найр тавихгүй байна. Энэ нь гаалиар ивээх бодлоготой тэмцэх асуудлаар нэгдсэн нэг байр суурь баримтлахад саад болж байна.

Түүнээс гадна худалдааны том түншүүд арлуудаас болж хурц санал зөрөлдөөн үүсгэв. Нутаг дэвсгэрийн маргаантай асуудал улс төрийн «туухай» болж, худалдааны нийтийн орон зайг байгуулах сонирхолоос давамгайлж байна гэж Яков Бергер хэлээд

«Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах санал аль хэдийнэ дэвшүүлсэн. Зүүн Хятадын тэнгисийн арлуудад харилцан өнгөлзөх явдал энэ саналыг идэвхтэй урагш ахиулахад саад учруулж байна.

Японы өнгөлзөж байгаа тэнгисийн бүст Хятад хий олборлож эхлэх вий гэж японы тал эмээж байна. Эдгээр гурван улсын улс төрийн харилцаа түвэгтэй байна.Иймээс тэдгээр шинэ хэлэлцээ хийсний үр дүнд урагш ахина гэж тааварлахад хэцүү гэлээ.

Япон улс Зүүн Хятадын тэнгист маргаантай бүст хийн орд газруудыг эзэмших зорилгоор БНХАУ-аас дангаар явуулах ажиллагааг огт хүлцэхгүй. БНХАУ-ын улсын нефть олборлох компаниудын тэнд хийн долоон орд газрыг эзэмших төлөвлөгөөний хариуд Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Йосихидэ Суга ийнхүү хэлсэн байна.

Хоёр орд газар Япон, Хятадын хооронд нутаг дэвсгэрийн маргаан үүсгэсэн бүсийн дэргэд оршино гэж Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Валерий Кистанов тэмдэглэн хэлээд

«Энэ нь маш хурц асуудал юм. Тэр тусмаа асуудал Япон,Хятадын хоорондын харилцаа улам түгшүүртэй болсон нөхцөлд хурцдсан. Эдгээр хоёр орны удирдлага солигдсон ч түгшүүртэй байдал намжихгүй байна.

Түгшүүртэй байдал намжих байтугай шатлан өргөжиж байна. 7-р сарын 21-нд Япон улсад парламентын дээд танхимын сонгууль явагдана. Синзо Абэгийн нам ялаж, парламентыг бүрэн хяналтдаа авах бололтой.

Энэ нь улам хатуу гадаад бодлого явуулахад нь нөлөөлөх юм. Хятад, Өмнөд Солонгос хоёр улсаас уунд зохих хариу өгөх нь мэдээжийн хэрэг. Япон, Өмнөд Солонгосын хоорондын харилцаа Токто (Такэсима) арлуудаас болж бас хүндрэсэн» гэв.

Хятад-Япон-Өмнөд Солонгос чөлөөт худалдааны бүс байгуулах төсөл өргөн цар хүрээтэй байна. Тэр дэлхийн хураамжгүй худалдааны томоохон зах зээлийн нэг болно шуу дээ. Дэлхийн ДНБ-ий 20, дэлхийн худалдааны 17,5, нийт хүн амын 22 хувь нь эдгээр гурван улсад ногдож байна.

Арлууд эсвэл чөлөөт худалдаа давамгайлах уу? Нутаг дэвсгэрийн маргаан дан улс төрийн ашигтай. Харин чөлөөт худалдаа эдийн засгийн ашигтай хийгээд дэлхийн худалдаанд байр сууриа бэхжүүлэх урьд үзэгдээгүй боломж олгох юм. Одоогоор улс төр итгэлтэй зонхилж байна. Шанхайд хийх шинэ хэлэлцээний хүрээнд мөн хандлагыг өөрчилж чадахгүй бололтой.