Байгалийн үзэсгэлэнт хосгүй булан.Сибирийн уулын тайган дунд гайхамшигтай дүрс бүхий сүрлэг хадан цохионууд ургасан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Байгалийн “Столбы“ /”Шонгууд“/дархан цаазтай газар нь 90 шахам жилийн турш Дорнод Сибирийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг байсаар байна.

Красноярскийн шонгууд бол 400 сая жилийн орчмын өмнө галт уулын дэлбэрэлтийн улмаас бий болсон. Халуун хайлш нь газрын гадарга руу буудах мэт хадан цохио болон үлджээ. Хэдэн сая жилийн туршийн нар, салхи, жавар хүйтэн, бороо шороо нь хаданд өөрийн ул мөрийг үлдээжээ.

Ингэж ”Өднүүд” /”Перья“/, “Их Бүргэд”/“Большой беркут”/, ”Арслангийн толгой” /“Голова льва”/, “Эмгэн ач охин хоёр” /”Бабка и внучка”/ ер бусын нэртэй барималууд гарчээ. Энд нийт 100 орчим адан цохио байна. Хамгийн том хадан цохионы өндөр 90 метр.

Байгалийн хосгүй шонгууыг Краснояркийнх гэж Дорнод Сибирьт ойр байдгаас болж нэрлэх болсон. Дархан цаазтай газрууд нь нэг талаасаа Красноярсктай, нөгөө талаасаа сибирийн агуу мөрөн Енисей усаар угаагддаг.

Гадна байдлаасаа хоттой нилээд ойр байршилтай ч гэсэн, чулуун аврагуудад ойртох тийм ч бодит биш байсан. “Явгаар ч, мориор ч тэдгээрт хүрч очих хэцүү” гэж эртний нэгэн түүхийн сурвалжит бичигт өгүүлсэн байдаг. Эдгээр газруудад зэрлэг амьтад маш их байдаг нь тэднийг ой модны нууц нандинг хамгаалдаг гэлтэй.

Енисей мөрөнгийн эргүүдээр амьдардаг бага ястнууд нь шонгуудыг ариун шүтээн бурхнаа гэж үздэгээс тэдгээрт мөргөн залбирдаг. Харин олон тооны жуулчид гийчид нь эндхийн байгалийн үзэсгэлэнтэй сайхныг мэдрэхийн зэрэгцээ чулуун барималууд руу авиралт хийдэг.

Тэдний аль аль нь байгалийн энэхүү хосгүй баялагт сэтгэл хөдлөм ханддаг. Нутгийн хүмүүсийн байгалийн хосгүй хөшөө дурсгалт газрыг хамгаалах үүднээс гаргасан хүсэлтийн дагуу энэхүү “Столбы” дархан цаазтай газрыг байгуулсан.

Красноярскийн шонгууд нь эргэн тойрон тайгын цөөрсөн ойгоор хүрээлэгдсэн байдаг. Хүмүүс энд тайгын хосгүй сайхан цэвэр агаараар амьсгалж, үзэсгэлэнт хадан цохионуудыг үзэх гэж ирдэг. Нэг удаа ирж, хадан цохион дээр гарсан хүмүүс дахиж заавал ирдэг байна. Учир нь эндхийн байгаль орчин хосгүй сайхан. Тэд тэгээд хүмүүсийг амьтай мэт татдаг.