Сирийн ард түмэн улс орныхоо байдлыг хариуцах ёстой. Сирийн асуудлыг шийдвэрлэх үеэр олон улсын эрх зүйн хэм хэмжээг нарийн чанд даган мөрдөх хэрэгтэй гэж ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Мезенцев «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа мэдэгдэв.

Орос, Хятад улсууд сирийн байдлын талаар зөв зохистой байр суурь баримталж байна гэж Мезенцев хэллээ. Ямар ч мөрөлдөөнийг юуны түрүүнд улс төр, дипломат арга замаар зохицуулах ёстой гэдэгт тэрээр итгэж байна.

Хэдэн улс сөрөг гэгч хүчнийг зэвсгээр хангаж байна. Сирийн хууль ёсны засгийн газартай байлдан дайтаж байгаа этгээдүүдийг санхүүгээр тэтгэж байна. Ийм ажиллагаа НҮБ-ын дүрэмд нийцэж байна уу гэсэн асуудал гарсан гэж Мезенцев мэдэгдээд

«Солонгосын хойгийн байдлын тухайд гэвэл ШХАБ Умард Солоногос цөмийн туршилт хийснээс хойш талуудын уялдуулан зохицуулсан мэдэгдэл хийсэн. Мэдэгдэл НҮБ-ын үүргийг шууд дэмжиж, ийм ажиллагаа явуулж үл болно гэсэн ОХУ-ын байр суурийг илэрхийлсэн» гэж тэмдэглэв.

Дмитрий Мезенцев афганистаны асуудлыг шийдвэрлэхэд ШХАБ-ын гүйцэтгх үүргийн тухай «Оросын дуу хоолой» радиогийн асуултад хариулахдаа эл асуудлыг дан НҮБ-ын ивээл, шийдвэрлэгч үүргийн ачаар шийдвэрлэж болохыг онцлов. Өнгөрсөн оноос Афганистан ШХАБ-ын ажиглагчийн статустай орон болсон.

Энэ нь афганистаны асуудал бусад улсыг түгшүүлж байгааг илтгэн харуулсан гэж Дмитрий Мезенцев үзэж байна. Афганистан байгууллагын хүрээнд ийм статустай болсон явдал тодорхой үүргийг түүнд ноогдуулсан.

Энэтхэг, Иран, Пакистан, Монгол улсууд ажиглагчийн статустай орнуудын хувьд багагүй юм хийж амжсан. ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын нэгэн зорилт ажиглагчийн статустай орнуудын үүргийг байууллагын үйл ажиллагаанд өргөжүүлэх алхам цаашид хийхэд оршино гэж Ерөнхий нарийн бичгийн дарга үзэж байна.

Сүүлийн 12 жилд тодорхой улс орнууд ШХАБ-ын ажиглагчийн статустай болж, яриа хэлэлцээ хийх түншүүдийн тоо өсөн нэмэгдэж байгаа нь ШХАБ-ын нэр хүнд, чадавхи болон бүс нутагт төдийгүй олон улсын тавцанд үр нөлөө үзүүлж байгааг тусган харуулж байна гэж Дмитрий Мезенцев тэмдэглэв.

Урт хугацааны сайн хөршийн харилцаа, найрамдал, хамтын ажиллагааны тухай Гэрээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах асуудал 9-р сард ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтана.

Түүнчлэн авто тээвэрлэлтийн зохион байгуулалтыг хөнгөтгөх тухай хэлэлцээрийг бэлтгэж байна. Түүнээс гадна шинжлэх ухаан-техник, дээд зэргийн технологийн хүрээнд харилцан ажиллах тухай Гэрээг боловсруулж байна.

Хэт даврагч үзэл, терроризм, салан тусгаарлах бодлого зэрэг хөнөөлт гурван хүчинтэй хийх тэмцэлд хүчин чармайлтыг нэгтгэн нягтруулах нь ШХАБ-ын нэгэн зорилт мөн гэж Дмитрий Мезенцев онцлов.

Түүнээс гадна хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг болон мансууруулах бодисын хууль бус эргэлт наймаатай тэмцэх нь зайлшгүй чухал. Байлдааны сургууль дөнгөж сая Казахстаны нутаг дэвсгэрт явагдсан. Ирэх онд ийм сургууль БНХАУ-ын нутаг дэвсгэрт явуулахаар төлөвлөжээ.

ШХАБ бол дөнгөж 12 жил оршиж байгаа өнөр гэр бүл юм. Байгууллага үндэсний эрх ашгийг хамгаалах явдал нийтийн ашиг сонирхолд нийцэх гол зарчмыг баримтлаж харилцан ажиллагаа явуулах ёстой гэж ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Мезенцев «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа дүгнэн тэмдэглэжээ.