Саяхан солонгосын эстрадын ертөнцийн амьдралд нэгэн чухал үйл явдал боллоо. Дуучин Райн /Rain /армид хугацаат цэргийн алба хаагаад иржээ. Өмнөдийн бүх эрчүүдийн нэгэн адил тэр хоёр жил орчим, нарийндаа бол 21 сар хугацаат алба хаажээ.

Өмнөд Солонгост эрэгтэйчүүд армийн алба  бүгд л хаах ёстой. Энэ нь сонин сонсогдож байж мэдэх юм. Гэхдээ зэвсэгт хүчний эгнээнд байгаагүй хүмүүсийн хувь заяа Умардынхаас хамаагүй өндөр аж.

Тэнд бол элитүүдийн хүүхдүүд  алба хаадаггүй. Өмнөд Солонгост  баян гэр бүлийн хүүхдүүд цэргийн алба хаах боломжоос бас зайлсхийхийг оролддог. Гэхдээ өмнөд солонгосын хэвлэлийнхний нарийн хараа хяналтан дор үүнийг хийхэд тун бэрх.

Арван жилийн өмнө ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн нэгнийх нь хүү маш их эргэлзээтэй нөхцөлд армид алба хаахаас чөлөөлөгдсөн байсныг илрүүлсэн нь сэтгэлд тодхон байна.

Энэхүү нээлт  тэр үед Cолонгост шинэ Засгийн газрыг бүрэлдүүлж байхад болсон бөгөөд хэвлэлүүд гэр бүлийн гишүүд нь хаана, хэзээ цэргийн алба хаасан тухай нийтлэж байв.

Парламентын депутатууд, томоохон бизнесменүүд болон бусад олны танил хүмүүсийн хүүхдүүд хаана алба хааж байгаад маш их анхаарал хандуулдаг. Солонгосчуудын хувьд элитүүдийн төлөөлөгчид болон тэд нарын хүүхдүүд армид бусдын адил алба хаах нь маш чухал байдаг.

Энэ дүрмээс солонгосын эстрадын төлөөлөгчид ч гажиж чаддаггүй байна. Тэгээд ч цэргийн насны янз бүрийн мэргэжлийн залуучууд эр цэргийн албыг хаадаг. Эл албанаас зайлсхийх гэсэн хүмүүс нь цаашдын карьертаа маш том хохирол учруулж мэдэх аж.

2002 онд солонгосын эстрадын хамгийн нэр хүндтэй дуучны нэг Ю Сон Жун яг цэрэг татлагын өмнө америкийн иргэншил авахаар шийдсэн. Солонгосын эрх баригчид нь америкийн шинэ иргэнийг баривчилж чадахгүй байв. Гэсэн ч түүнийг Солонгосоос хөөн гаргасан. Эцэст нь, Ю Сон Жуны эстрадын карьер үүгээр дуусгавар болсон.

Эстрадын өөр нэгэн дуучин MV Mong харин ч гайгүй өнгөрсөн. 2011 онд тэр өөрийн хоёр шүдээ санаатайгаар авахуулсан гэх сэжиг байдаг. Шүүх удтал хэргийг судлаж байсныхаа эцэст түүний ялыг хэлтэлсэн. Гэхдээ л түүнийг хүндэтгэх шалтгаангүйгээр цэргийн албанаас зайлсхийхийг оролдсон гэж үздэг.

Гэхдээ солонгосын одуудын дийлэнхи нь армид алба хаахаар явдаг, ингэхдээ тэр бүр нийтийн журмаар хаадаггүй. Жишээ нь, нэг жилийн өмнө алдарт дуучин Райн цэргийн алба хаасан. Армид тэр бүгдийн адил зарчмаар алба хаасан, гэхдээ сүүлийн саруудад тэр телевизийн болон радио хөтөлбөрүүдийг бэлтгэхэд биечлэн оролцсон. Нэгдүгээр сард тэр цэргийн албан хаагчийнхаа чөлөөний амралтыг нэртэй жүжигчинтэй уулзалт хийхийн тулд ашиглажээ.

Эдгээр гэнэтийн өөрчлөлтүүд  солонгосын сонин уншигчдад маш танил болсон. Тэр тусмаа тэдний энэхүү чармайлтын дүнд өмнөд солонгосын олон нийт цэргийн албанаас зайлсхийсэн элитүүдийн хүүхдүүд болон алдарт одуудад сөргөөр хандах болжээ.

Цэргийн албанд ийнхүү хандах нь солонгосын сонирхолтой шинжийг харуулж буй юм. Солонгосчууд өөрсдөө тус улсад тэгш бус харьцаа гүн гүнзгий байсаар байна гэж гомдоллодог.Дэлхийг тойрсон гадаадын хүмүүсийн дийлэнх олонх, тухайлбал, эл материалыг бичигч миний хувьд эл яриа нь инээдэм хүргэм юм.

Өмнөд Солонгос бол дэлхийн жишгээр орлого хуваарилалт хосгүй тэгш болон дэлхийд нийгмийн өндөр идэвхтэй орон гэж хэлэх байна. Хөрөнгийн тэгш байдлаараа болон ниймийн асуудлаараа Өмнөд Солонгос  Хойд Европын социалист-ардчилсан орнуудын дараа орж байна.

Тэгээд ч эдгээр орон, тухайлбал, Швед, Норвеги, Финлянд нь Өмнөд Солонгосын хувьд нийгмийн зохион байгуулалт зөв тавигдсан оронд тооцогддог юм.

Тиймээс солонгосчуудын байнгын гомдол хүсэлт нь хүмүүсийг төрөгдөлд оруулах ёсгүй юм. Тэдгээрийн гомдлын шалтгаан нь тэгш эрх байхгүйд бус, харин солонгосын соёл, үнэт зүйлсүүдийн системд хамааралтай эмзэг хандлагад байгаа юм.