Удахгүй  орос-монголын хилээр нэвтрэхэд тав тухтай болох юм. Тиймээс бага хугацаа ч зарцуулдаг болно. Монголтой хил залган оршдог Оросын хот Хиагтад, урьдынхаас хоёр дахин илүү хүлээн авах хүчин чадалтай шинэ автомашины шалган нэвтрүүлэх бүс баригдаж байна.

Хил нэвтрэнгүүт гаалийн бүрдүүлэлт хийлгэх, шалгалт явуулах гааль агуулахын цогцолбор ч бас энд баригдах юм. Цогцолбор их хэмжээний ачаалалыг нэвтрүүлэн өнгөрүүлэх чадвартай гаалийн бүсээс гадна, агуулах, зочид буудал, зогсоол зэргээс бүрдэнэ.

Буриад улсын хөгжлийн фондын төслийн удирдагч Александр Васильев ярихдаа: «Оросын гаалийн алба, ачаа барааны гаалийн бүрдүүлэлтийг хилд ойртуулах бодлогыг баримталж байгаа юм. Одоогийн байдлаар Монголоос Буриад руу орж ирсэн ачааны гаалийн бүрдүүлэлтийг хийхийн тулд Оросын нутаг руу орох шаардлагатай болдог.

Хэрвээ хил дээр хийдэг болвол амар юм. Гаалийн бүрдүүлэлт хийсний дараа, зохих хэмжээгээр агуулахын хуваарилалтаар зохицуулагдаж, хилийн бүсээс хэрэгтэй газар луу шууд тээвэрлэх боломжтой болно. Ийм маягаар гаалийн хураамжийг ихэсгэх боломжтой.

Гэвч цогцолборын гол зорилго, зөвхөн агуулах ч биш үйлчилгээний салбарын үйл ажиллагааг сайжруулах явдал юм. Ачаа бараанд гаалийн бүрдүүлэлт хийх зуур, жолооч болон илгээгчид амрах, зочид буудал, машины зогсоолыг аль болох олноор нь бий болгох хэрэгтэй» гэлээ.

Хиагтын энэ иж бүрдэл Орос, Хятад, Монголыг холбох Азийн авто замын чухал чиглэлийн сүлжээ болох ёстой.

Одоогоор Орос, Хятад улстай зорчигч болон ачааны автозамын тээвэрлэлтийг Приморье болон Байгалийн хязгаараар гүйцэтгэж байгаа юм. Хиагтын цогцолбор Монголоор дамжин шинэ, дөт замыг нээх болно. Үнэндээ энэ төлөвлөгөө, Монгол улс Орос Хятадын хилийг холбосон замыг хэдий хурдан барихаас ихээхэн шалтгаалах болно.

«Хятадаас Оросын баруун зүг луу явах зам 1300 км-ээр дөт болно гэдэг автомашины хувьд урт зам, бараг 2 хоног явна гэсэн үг. Монгол улс зам тавьчихвал, ачаа бараа Монголын нутгийг тойрч биш шууд Уланбаатараар дайрч Хятадаас орос луу илгээгдэх болно.

Хятад улс Бээжингээс монголын хил хуртэлх өөрийн талын замыг барьж ашиглалтанд оруулсан байгаа. Тиймээс Монголоос их зуйл шалтгаалах болно. Монголын талын төлөвлөгөөгөөр өөрт хамааралтай замыг 2014 онд тавьж гүйцэтгэх ёстой» гэж Александр Васильев хэллээ.

Оросын гааль-агуулахын цогцолборын хувьд 2015 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байна.