G20 бүлгийн үйл ажиллагааны гол зорилго эдийн засаг ба ажлын орон тооны өсөлтийг урамшуулахад оршино гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас Москвад «хорийн бүлгийн» гишүүн орнуудын хөдөлмөрийн сайд нарын нийгмийн түншүүдтэй хийж байгаа уулзалтад оролцогчдэд явуулсан мэндчилгээнд өгүүлжээ.

Эдгээр зорилт орчин цагийн нийгмийн хөгжилд нэн чухал гэж Владимир Путин үзэж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дүгнэснээр одоо дэлхийд 200 сая орчим хүн ажилгүй байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч дурдав.

Энэ асуудлыг шийдвэрлэхэд макроэдийн засаг, санхүү, нийгмийн нөхцлийг харгалзах иж бүрэн хандлага зайлшгүй чухал гэж тэрээр үзэж байна. Хөдөлмөрийн зах зээлийг тусад нь биш улс орны эдийн засгийн хөгжлийн бодлоготой холбон үзэх хэрэгтэй гэж Владитмир Путин нэмж хэллээ.