Дэлхийн оюутны зуны 27-р Универсиад наадам өндөрлөж, лхагва гаригийн үдэш «Казань-арена» цэнгэлдэх хүрээлэнд Универсиадын хаалтын ажиллагаа болж өнгөрлөө.

Баяр ёслолын хөтөлбөрийг эцсээ хүртэл нууц байлгасан. Хаалтын ажиллагаа санасныг бодоход нилээн хөгжөөн шуугиантай өнгө жавхаатай болж өнгөрөв. Уламжлалт албан есны үг хэлэлт,оролцогч улсуудын төлөөлөгчидийн жагсаалаас гадна Универсиадын хөтөлбөрийн төгсгөлд гадаадын залуусын дуу хөгжим, оросын ододын жинхэнэ гала тоглолт боллоо. Эхэлж үг хэлсэн ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевийн үг ч урам зоригоор дутсангүй.

«Шударга тэмцэл, багийн эв нэгдэл, итгэлцэл, бие биеэ дэмжих зэрэг зарчмууд зөвхөн спортод ч биш, амьдралд, хүмүүсийн болон улс хоорондын харилцаанд чухал юм. Та бүхэнд өөртөө итгэж, спорттой нөхөрлөж, дурлахыг хүсэе.

Хүн болгон энд, Казаньд өөрийн амжилтынхаа нэгэн хэсгийг ч болов олсон байх гэж найдаж байна. Хэн нэгэн ялж медаль авч, хэн нэгэн сайхан хоттой танилцсандаа баяртай байгаа. Та бүхэн бүгдээрээ энд шинэ найз нөхөдтэй болсон байх. Харин хэн нэгэн хайртайгаа учирсан байж магадгуй» гэж Д.Медведев хэллээ.

Монгол улс Универсиад 2013-аас мартагдашгүй үйл явдлаар зогсохгүй, 3 алт, 6 мөнгө, нийт 24 медаль авчээ. Болдпүрэвийн Сугаржаргал бүстэй барилдаанаар, Хархүүгийн Энхдэлгэр боксоор, Соронзонболдын Батцэцэг эмэгтэйчүүдийн чөлөөт барилдаанаар тус бүр алтан медаль хуртжээ.

Дуу хөгжмийн үзүүлбэрийг дараагийн 28 дах Универсиадын эзэн Солонгосын Кванчжу хот бэлтгэжээ. 2015 оны Универсиадын зохион байгулах хорооны удирдлага, хотын дарга Ка Нун Те Казань гайхалтай тоглолтыг зохион явууллаа гэж хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Казань хот хамгийн олон үндэстэний төлөөлөгчид ямар ч зөрчил тэмцэлгүй эв найртай амьдардаг дэлхийн цөөн хотуудын нэг гэж Казаний хотын дарга Ильсур Метшин тэмдэглээд

«Зуны 27-р Универсиадын бамбар манай гаригийн олон сая хүнийг нэгтгэж дулаацууллаа. Ийнхүү олон зуун жилийн турш эв найрамдалтйгаар 116 үндэстэн ястны ард түмэн амьдарч ирсэн Казань хот энэ өдрүүдэд оюутан залуусын спортын тоглолтын нийслэл болсон нь их бэлэг дэмбэрэлтэй юм. Нэгэн цонхоор зэрэгцэн орших янз бүрийн шашны сүм хийдуудийг энэ хотод л харж болно» гэлээ.

Олон улсын оюутан залуусын спортын холбооны ерөнхийлөгч Клод-Луй Гальен тоглолтын ажиллагааг хаасныг зарлаж, улмаар «Казань-арена» цэнгэлдэх хүрээлэнгийн бамбар жаргалаа. Баяр өндөрлөв. Энэ бол үнэхээр агуу баяр байлаа.