ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ӨАБНУ-ын ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн 95 насны ойг тохиолдуулан баяр хүргэв. Энэ тухай өнөөдөр Кремлийн хэвлэлийн албанаас мэдэгдлээ. Орос улсын удирдлага мэндчилгээндээ, Манделагийн эх орондоо болон гадаад орнуудад олон жил улс төр, олон нийтийн гавьяа зүтгэл байгуулсаныг дурьдаад, шинээр үүсэн бий болсон ардчилсан ӨАБНУ, орчин үеийн Африкийн түүхийн бүхэл бүтэн үе Манделагийн нэртэй холбоотойг онцлон тэмдэглэсэжээ.

Мөн Өмнөд Африк Орос улсын хоорондын найрамдлын хөгжил, улмаар өнөө үед стратегийн түншийн түвшинд хүрэхэд Манделагийн гүйцэтгэсэн үүргийг өндөр үнэлсэн байна.

ӨАБНУ-д өнөөдөр дэлхийн Нобелийн шагналт, домогт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах дэглэмтэй тэмцэгч, улсын анхны хар арьст ерөнхийлөгчийнхөө төрсөн өдрийг баяр ёслолын байдалтайгаар тэмдэглэж байна.

«Өдөр бүрийг Нельсон Манделагийн өдөр болгож, өөрчлөлтийн төлөө тэмцэх урам зоригийг бадруулая!» гэсэн уриан дор түүний төрсөн өдрийг тэмдэглэж байна.