АНУ Афганистанаас гарч явахдаа тус улсыг хагас нуралтын байдалтай төдийгүй афганы газарт хэдэн зуун сая доллар булаастай үлдээж байна.

Зарим мэдээллээр, афганы дайнд америкийн татвар төлөгчдийн 630 тэрбум гаруй доллар урсажээ. Афганистанаас гарахад америкчуудад нилээд их мөнгө хөрөнгө шаардагдана. Шинжээчид 80 орчим тэрбум долларын тухай ярьцгааж байна. Зарим хүмүүс үүнийг хангалтгүй гэж үзэж байна.

Асуудлын гол нь америкчууд цэргийн техник тоног төхөөрөмжүүдээ хааш нь шингээхээ мэдэхгүйд байгаа юм. Буцаагаад аваад явах нь маш хүндрэлтэй. Хүмүүнлэгийн тусламжийн хувиар афганчуудад үлдээх нь өөр утгаараа боломжгүй байгаа юм гэж нийгэм-улс төрийн судалгааны хүрээлэнгийн төвийн захирал Владимир Евсеев тэмдэглээд

«Афганы цэргийхэнд хүнд зэвсгийг дамжуулах хувилбарыг ярьж байгаагүй, учир нь цэргийнхний зарим нэгэн хэсэг талибаны талд орж мэдэх аюул байдаг.Энэ тохиолдолд хамгийн сүүлийн үеийн зэвсгээр зэвсэглэсэн хүмүүстэй байлдах болж байгаа юм.

Пакинстанд шилжүүлэх хувилбарыг бас үзжээ. Энэ нь тухайн тохиолдолд хамгийн оновчтой зөв шийдвэр байж магадгүй юм. Тэгээд ч Пакистан  чухамдаа америкийн зэвсгийг хэрэглэж байгаа юм.

Гэхдээ энэ тохиодолд Вашингтон  Кабулын талаас байдал хурцадхыг хүлээх юм шиг. Яагаад гэвэл, Пакистан, Афганистаны  харилцаа маш хүндэвтэр байна» гэлээ.

Түүнчлэн Төв Азийн зарим орнуудад зэвсгийг шижлүүлэх тухай асуудлыг ч хэлэлцэж байв. Тухайлбал, энд Тажикистан, Узбекистан, Туркменистан ч оржээ. Гэвч эдгээр орнуудад зэвсгийг шилжүүлсэнгүй. Магадгүй энэ нь зэвсгийн үйлчилгээний тулгамдсан асуудалтай холбоотой байж мэдэх юм. Үүнд нилээд хэмжээний санхүүжилт шаардагдана.

Америкчуудад зэвсгийг зүгээр л устгахаас өөр арга зам үлдсэнгүй. Тухайлбал, төмрийн хогонд хоёр мянга орчим тонн цэргийн машин техник явна. 2014 оны эцэст гэхэд америкийн цэргийнхэн хоёрдагч түүхий эдийн боловсруулалтанд 7 тэрбум орчим өртөгтэй төхөөрөмжүүдийг илгээнэ.

Афганы армийг зэвсэглэхэд болон сургахад америкчууд 55 тэрбум долларын хөрөнгө гаргасан гэсэн тооцоо гараад байна.  “Нью Йорк таймс“ сонины өгүүлснээр, афганы армид албан ёсных гэсэн 300 мянган цэргийн албан хаагчидын, үнэн хэрэгтээ 120 мянга гаруй нь байгаа аж. Зөрөө болох нэрсийн жагсаалтанд “ амьгүй албатуудыг ” оруулсан нь мөнгө нь ашиглахын тулд хийжээ. Владимир Евсеев яриагаа үргэлжлүүлээд

«Афганы армийг сургах ажлын үр ашиг нь төдийлөн өндөр биш гэж үзэж байна. Энэ нь сургалтын түргэвчилсэн дэглэмтэй холбоотой. Сургалтанд хамрагдсан хүмүүс ч төдийлөн найдвартай биш. Тэдгээрийн хэсэг нь Хамид Карзайгийн эсрэг талд ороход бэлэн байна.

Тэгэхлээр зэрэг сургалтын үр ашгийн тухай бус, харин афганы армийн одоогийн дэглэмийн тухай ярих шаардлагатай байна. Энэхүү асуудал нь америкийн зааварлагчдын үүрэгт ажилд орохгуй. Одоогийн афганы арми ёс суртахууны хувьд тогтворгүй. Энэ утгаараа оруулсан хөрөнгөний үр ашиг багатай болоод байна» гэлээ.

Америкийн доллароор Кабулын дэглэмийг зодох нь  утгагүй юм. Яагаад гэвэл, Афганистанд өрнөдийн стандартууд дээр тулгуурласан төрийн  удирдлага үр дүнгээ өгч чадсангүй.

Одоогийн дэглэм бол омгийн нийгмийн практик дээр суурилсан орчин үеийн ардчилалын хүрээлэнгүүдийн хэврэг бүтэц юм гэж орчин үеийн Афганистан судлалын төвийн шинжээч Никита Мендкович тэмдэглээд

«Афганистанд эрх барих төрийг байгуулна гэдэг ихэнхдээ уламжлалт тулгамдсан асуудал. Энэхүү асуудалтай 20-р зууны турш тулгарч явжээ.  Афганы нийгмийн бүтцэд омгууд маш хүчтэй нөлөөтэй байдаг. Энэ нь төрийн ердийн механизмыг тогтооход маш хүндрэлтэй юм.

Энд авилга, хээл хахууль ч гардаг, мэргэжилтэй түшмэдүүд ч дутмаг байдаг. Энэ нь боловсролын түвшин доогуур гэдгийг харулж буй юм. Төрийн албан ёсны хүрээлэнгүүдэд орон нутгийн, омгуудын хууль, ойлголтууд сөргөлддөг. Афганистанд эдгээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд нь нилээд урт хугацаа шаардагдах болно» гэлээ.

Афганистанд явуулсан АНУ-ын эл ажиллагаа нь эдийн засгийн талаас туйлын алдагдалтай байсан. Гэхдээ энэ чухал биш. Америк нь эндээс ялагдаад гарч байна. Тэд өөрийнхөө мөнгөөр, өөрсөддөө ялагдал авчирлаа.