«Аль-Каида» олон улсын террорын сүлжээ сөрөг Сирийн чөлөөт армийг Сири улсын хойт нутгаас шахан зайлуулж, тэнд лалын улс цогцлон байгуулах төлөвлөгөөтэй байна гэж сирийн босогчдын төлөөлөгч арабын «Аш-шарк аль-Аусат» сонинд ярилцлага өгөн мэдээлжээ. Сирийн чөлөөт арми байр сууриа лалынханд тавьж өгөхгүй. Гэвч тэр хоёр фронтоор тэмцэж чадахгүй.

Сирийн чөлөөт армийн зэвсэгт этгээдүүдийн сэтгэл түгшиж байна. Туркаас явуулж байгаа зэвсэг, байлдааны хэрэгсэл болон сирийн нефтийг нууцаар хил давуулан худалдаж, янз бүрийн бараа таваарыг хууль бус замаар оруулж олсон хөрөнгө лалынхны гарт орж мэдэхийг дорно дахиныг судлагч Сергей Серёгичев тэмдэглээд

«Ер нь туркын эрх баригчид зэвсэг нийлүүлж байгаагаа нуухгүй байгаа хийгээд зэвсэг нийлүүлэлтийг «сирийн чөлөөт ард түмний Асадын цуст дэглэмтэй хийж байгаа тэмцэлд үзүүлэх тусламж» хэмээн нэрлэжээ.

Зэвсгээс гадна дайнд сүйдсэн нутагт их шаардагдаж байгаа эмийн бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн хил нууцаар давуулан наймаа хийж байна. Эд бүхэн хилийн тодорхой цэгүүдийг нууцаар давдаг. Тэд хил дамнасан солилцоог хяналтдаа авч, сирийн хүн амд нөлөө үзүүлэх хэрэгсэлтэй болсон» гэв.

Сирийн чөлөөт армийн төлөөлэгчдэд ийн төлөв таарахгүй байна. Тэд зэвсэг, санхүүг алдаж, Башар Асадын хүчнийг сөрөн зогсох боломжгүй болж мэднэ. Мөн арми оршиход ч аюул учрах юм. Сирийн ирээдүйн талаар еөөрийн узэл санаатай зэвсэгт олон бүлэг одоо тус улсад байлдан дайтаж байна гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Арабын судлалын төвийн шинжээч Борис Долгов онцлоод

«Янз янзын бүлэг засгийн газрын эсрэг тэмцэж байна. Тухайлбал өрнөдийн орнууд ба Турк улсаас дэмжлэг авч байгаа Сирийн чөлөөт арми лалын улс цогцлон байгуулах биш Башар Асадын дэглэмийг л түлхэн унагах зорилготой байна.

«Аль-Каидатай» хамсан сүлбэлдсэн «Жебхат ан-Нусра» бүлэг байгаа. «Лалын ахан дүүс» хөдөлгөөний радикал жигүүрийг төлөөлсэн болон ливаны лалын хүчинтэй хамссан бүлгүүд ч бий. Эдгээр бүлгийн зорилго Сирид лалын улс цогцлон байгуулахад оршино. Иймээс сирийн зэвсэгт сөрөг хүчний дотор ширүүн хэрүүл маргаан гарсан» гэлээ.

Саяхан эдгээр зөрчил тод илрэв. Харилцан ажиллах асуудлыг хэлэлцэхээр радикал хучний штабад очсон Сирийн чөлөөт арми гэгчийн дээгүүр албан тушаалтай төлөөлөгчийг тэнд хөнөөсөн байна.

Сирид лалынхны байр суурийг бэхжүүлэхэд хүргэхгүй гэж одоо Сирийн чөлөөт армийн төлөөлөгчид мэдэгдэж байна. Гэвч тэд хоёр фронтоор тэмцэж чадахгүй нь тод зүйл. Тэд анхаарлыг өөрсдөөсөө холдуулахын тулд Башар Асадын цэргийн гол цохилтыг лалын бүлгүүд рүү чиглүүлж байна гэж дорно дахиныг судлагч Борис Долгов хэлээд

«Сүүлийн уед сирийн засгийн газрын арми бүх зэвсэгт бүлэг- Сирийн челеет армийн ч, «Жебхат ан-Нусра» бүлгийн ч эсрэг удаа дараа амжилттай ажиллагаа явуулсан. Эдгээр зэвсэгт бүлгийг байн байн хяналтдаа авч байсан газар нутгаас нь шахан зайлуулж байна. Иймээс «Аль-Каида» ямар нэг улс цогцлон байгуулах төлөвлөгөөтэй байна гэсэн мэдээлэл сөрөг хүчний зүгээс хийсэн суртал нэвтрүүлгийн алхам мөн» гэв.

Гэсэн ч «Аль-Каидаг» тоомсорлохгүй байж болохгүй гэж шинжээчид үзэж байна. Лалын хэт даврагсад засаг суларсан газарт тэр даруй очиж байгааг Ирак, Афганистан, Мали улсуудын жишээ харуулж байна. Тэд Сирид байр сууриа бэхжүүлж үзэх нь дамжиггүй.