Орос, монголын эрдэмтэд эртний хөхтөний хэлхээ ясны нэг хэсгийг олж илрүүлэв. Эрдэм шинжилгээний анги монголын Говь нунагт ажиллажээ. Сүүлийн 40 жилд анх удаа хосгүй олдвор эртний цэрдийн галавын палеонтологийн цуглуулгыг аривжуулав.

Цэрдийн галав одоогоос 140 сая жилийн тэртээ эхлэжээ. Түүнд хамрагдах эд зүйлийг олох нь эрдэмтдэд өргөх нэг ёсны бэлэг болдог. Орос-монголын эрдэм шинжилгээний анги Говийн хөрс шинжлэн судлаад «хөхтений олон шуд, галавын хэсэг, гүрвэл, яст мэлхий, жижиг үлэг гүрвэлийн үлдэгдлийг олж илрүүсэн тухай Оросын ШУА-ийн Москвагийн палеонтологийн хүрээлэнгийн дэд захирал Алексей Лопатин мэдээллээ. Монголын ШУА-ийн Палеонтологийн төвийн мэргэжилтнүүд эрдэм шинжилгээний ажилд оролцов.

Эрдэм шинжилгээний ангийн гишүүд 1969 онд зөвлөлтийн ба монголын эрдэмтдийн хийж эхлэсэн ажлыг үргэлжүүлжээ. Тэр үед Говь нутагт эртний цэрдийн галавын шинжилгээ судалгаанд чухал палеонтологийн баялаг материалыг олж илрүүлсэн билээ.

Хөхтөний цуглуулгыг арвижуулах шинэ материалын эх сурвалжийг саяхан илрүүллээ. Энэ зорилгоор хэлхээ яс агуулж мэдэх давхрагыг олж, давхраг бүрэлдсэн цаг үеийг тогтоох ажил хийжээ.

Саяхан олсон олж илрүүлсэн хэлхээ ясны нэг хэсэг эртний хэдэн төрлийн хөхтөнд хамаарагдана. Жишээ нь жижиг араатан болон орчин цагийн мэрэгчийн гарал болох үр жимсээр хооллож байсан эртний мэрэгчид тэдгээрийн дотор байна.Түүнчлэн палеонтологчид ийм маягийн уутат амьтан болон гол төлөв хорхой шавьжаар хооллож байсан эртний жижиг амьтны үлдэгдлийг Монголд олсон юм.

8-р сард Говь нутагт шинэ малтлаг хийж эхлэнэ. Эрдэмтэд тусгай техникийн тусламжтайгаар элсний нягт давхрагыг задлаж, яс агуулах хэдэн тонн давхрагыг угаах тухай Алексей Лопатин мэдээлэв. «Эртний хөхтөний хэлхээ ясны хэдэн зуун хэсэг, шуд олоход найдаж байна» гэж тэрээр тэмдэглэн хэллээ.