«Роснефть» Сахалиныг эзэмшиж эхэллээ.Улсын компаний удирдлага Игорь Сечин видео бага хурлын үеэр ерөнхийлөгч Владимир Путинд энэ стратегийн ач холбогдол бүхий бүс нутгийн ирээдүйн талаар ярьсан байна.

Роснефтийн Алс Дорнод дах чухал үндсэн объектийн нэг болох «Сахалин-1» одоогоор улсдаа нилээд томхон ашигт малтмал олборлох төсөл юм. Оросын компани тэнд Америкийн Exxon Mobil, Энэтхэгийн ONGC, Японы SODECO зэрэг гадаадын түншүүдтэй хамтран нефть болон хий олборлож байна. Оросын хувьд зүйрлэшгүй төсөл юм гэж Роснефтийн удирдлага Игорь Сечин ерөнхийлөгчтэй харьцахдаа онцлон тэмдэглээд

«Сахалин-1» бол өнөөдрийн хувьд Орос дах анхны болоод хамгийн том олборлотын төсөл юм. 3 орд газраас олборлох нийт нөөцийн хэмжээ 218 сая тонн нефть, 465 миллиард кубометр хий болно» гэлээ.

Агнуурын тэнгис дээрх «Орлан» хэмээх газрын тосны талбайд энэ мэдэгдлийг хийжээ. Энэ объект өдөрт 20000 тонн нефть олборлож гадаадад гаргах хүчин чадалтай.

Ер нь Роснефть Алс Дорнод болон Дорнод Сибирт, өргөн хүрээтэй геологийн олборлолт эрхэлж байгаа, зөвшөөрөлтэй 20 орд газруудтай. Орд газруудын үйл ажиллагаа нь Оросын компаниудад дор хаяаж стратегийн хоёр гол асуудлыг шийдэж өгдөг.

Нэгдугээрт, Сибирь болон Алс Дорнодыг хямд түлшээр хангах, хоёрдугаарт, нефтийн эрэлт хэрэгцээ ихтэй Ази Номхон далайн бүс нутагт нефть экспортлохоо ихэсгэх явдал юм.