Олон улс орнуудаас тэр тусмаа Оросоос орогнох эрх хүсэж буй үндэсний аюулгүй байдлын газрын ажилтан асан Эдвард Сноуден, улс төрийн цагаачлалын ач холбогдлыг хүний эрх, ардчилалын хөгжилтэй уялдан эргэн харахад хүргэж байна. Өнөө үед олонхийн хувьд орогнох эрх олж авах нь авралын од гэлтэй. Энэ нь ямар ч дэглэм, үзэл бодлын тэмцэлтэй холбоотой байх албагүй.

Өнөөдөр улс төрийн цагаачлал гэж нэрлэгдэж байгаа үзэгдэл бол бидний эртний мэдэх зүйл юм. Засгийн газрын мөрдлөгө, арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхал эсвэл ял шийтгэлээс оргон зугтаж байв.

Хуулийн өмнө зальт өдөн хатгагчдын өмнө тулгарахаас айхдаа өөрийгөө аливаа байдлын золиос болгох нь багагүй. Гэхдээ ихэнхдээ улс төрийн орогнол хүсэх нь амь нас эрх чөлөөнд заналхийлсэн үндэслэлтэй байдаг.

Өнөөдөр улс төрийн цагаач болохын тулд юу хийх хэрэгтэй вэ? гэсэн асуултыг «Оросын дуу хоолой», улс төр судлаач Никита Загладинд тавьсан юм.

«Тодорхой зарчмууд бий. Уг хүн үнэхээр эрүүгийн хэргээр биш, улс төрийн шалтгаанаар мөрдөгдөж байгааг илтгэсэн шийдвэр байх ёстой. Хийсэн хэргийнх нь төлөө одоо байж байгаа орноос илүү хүнд ял өгөх орнууд байдаг.

АНУ-д Сноуденд цаазын ял өгөх магадлалтай, харин манайд тийм ялыг цуцалсан байгаа. Үүнээс гадна улс төрийн орогнол олгох эрхтэй улсуудын олон улсын хуулийн хэм хэмжээ гэж байдаг» гэж Н.Загладин хэллээ.

Ийм боломж олгох үйл явц улс болгонд өөрийн гэсэн онцлогтой. Орос орны хувьд юун түрүүнд орогнол хүсэгчийн өөрийн гараар засгийн газарт хандаж ямар шалтгааны улмаас орогнол хүсэж байгаагаа тайлбарласан хүсэлт байх шаардлагатай.

АНУ болон Европод  эх орондоо шашин шүтлэг, яс үндэсээр гадуурхан эсэргүүцэж байгааг нотолсон олон тоны цогц бичиг баримт хэрэгтэй.Тиймээс НҮБ-аас тийм байр суурийг хүлээн зөвшөөрвөл, Европт улс төрийн цагаачаар үлдэх нь зөв арга юм.

Гэвч тэнд бас шаардлага өндөрсөж байгаа. ЕХ-д очих оор нэг зөв зам бол хөрөнгө оруулагч байх. Хөрөнгийн эх үүсвэр бүгдэд хэрэгтэй болохоор, зарим ардчилсан засгийн газруудын төлөөлөгчид шинэ иргэнийхээ урьдын нүглийг нүдээ даран, үл харгалздаг байна.

Хэдийгээр тийм боловч олон тооны үйл явцаас харахад цагаач иргэдээр дүүрсэн Европ, хүний эрхийн асуудлыг зөрчиж байгаагаар шалтгаалан цагаачлах мэдэгдлийг заримдаа үл тоодог. Тэр тусмаа алдар цуутай хүмүүс биш бол. Тийм нөхцөлд онцгой дүрэм хэрэглэдэг.

АНУ-д ч бас ялгаагүй гэж хууль хамгалагч Михаил Салкин тэмдэглээд «АНУ-д улс төрийн оргонол авах эрх нь Интерпол гэмт үйлдлийн улмаас шаардсан ч тэдэнд өгөхгүй байх баталгаатай. Хэдийгээр улс төрийн оргонол олгоход ГХЯ-ны бодит саналыг харгалзан үздэггүй боловч улс хороондын харилцааны асуудал шийдвэрлэх үүрэгтэй» гэлээ.

Хэрэв улс хоорондын харилцаа зөрчилтэй бол улс төрийн оргонол олгох нь зайлшгүй, харин эсрэг тохиолдолд ямар нэгэн үл ялих шалтгаар татгалзах нь лавтай. Улс төрийн цагаачдад ёс суртхууны хувьд ямар дүгнэлт өгөх вэ гэсэн нэгдмэл үзэл байдаггүй. Мэдээж тохиолдол болгон өөрийн гэсэн онцлогтой, гэвч бүх «нийтийн байр суурь» гэж бий.

Жишээ нь өөрийн улсын нууцыг энэрэнгүй үзлийн тэмцлийн дор «бүх дэлхийд энх тайван хэрэгтэй» нэрээр задалсан тагнуулыг үнэний төлөө үнэхээр тэмцэгч гэх нь юу л бол. Тэд яг үнэндээ өөрсдийгөө ингэж нэрлээсэй гэж хүсдэг.

Эдвард Сноудены хувьд байдал өөр юм. Түүний дэлхий нийтэд зарласан, юуны өмнө бусдыг нэгэн дээвэр дор барих гэсэн нэг улсын тусгай албаны үйл ажиллагааны хуулийн үүднээс авч үзвэл нилээд эргэлзээтэй мэдээлэл юм. Энэ бол Сноудены урвагч болохыг илтэсэн асуулт биш бусад улсуудын өөрийн гэсэн нууцын зэрэглэлтэй эрх болон аюулгүй ажиллагааны асар том асуудал юм.