Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин “Өвөр байгалийн хязгаар нь “эдийн засгийн давуу талуудтай ч, ОХУ-ын хувьд асуудалтай бүс нутгуудын нэг хэвээр байна”гэж үзэж байна.

Тэрбээр мягмар гаригт Өвөр байгалийн хязгаарт нийгэм-эдийн засгийн асуудлаар явуулсан хуралдаан дээр хэлсэн үгэндээ, “бүс нутгийн ажилгүйдлийн түвшин онцгой түгшүүр төрүүлж байна”гэв.

Хотын хүн амын бодлого аажимдаа сайжирч байна. 2007 оноос хүн амын өсөлт нэмэгдсэн. Мөн байнгын хүн амын тоо жил тутамд буурч байна. Бүс нутгаас шилжин суурьших хүн амын тоо үргэлжилэн өсөөр байна.

Эдийн засгийн чухал бодлогуудын нэг бол бүс нутагт газар тариалангийн цогцолборыг хөгжүүлэх бодлого гэж ерөнхийлөгч үзэж байна. Эдгээр эерэг хандлагууд нь “аж ахуйн материал-техникийн баазуудыг хөгжүүлсний болон хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, мал аж ахуйг хөгжүүлсний дүнд боломжтой болох юм.

Түүний үзэж байгаа өөр нэг чухал зорилт бол “ газар зүйн байдлыг дээд зэргээр ашиглан, юуны түрүүнд Хятад, Монгол болон бусад орнуудын зах зээлд гарахад оршиж байна”. Үүний тулд зам тээврийн, хилийн болон логистикийн дэд бүтцүүдийг хөгжүүлэх ёстой бөгөөд түүнийгээ орчин үеийн шийдлээр тав тухтай  байдлыг чухалчлан хийх ёстой юм.