Орос улс, АНУ-ын хэлхээ холбоо  тусгай албадуудын хэл амнаас илүү чухал юм гэж Владимир Путин Чита хотод  сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа мэдэгдэв. ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден иймэрхүү тохиолдол нь улс хоорондын харилцааг хүндрүүлэх ёсгүй юм гэж ерөнхийлөгч цохон тэмдэглэв.

“Бид өөрийн зорилтуудтай, тухайлбал, АНУ-тай харилцаагаа хөгжүүлэх чиглэлд” гэж төрийн тэргүүн мэдэгдэв. Оросын эрх баригчид  москвагийн онгоцны буудлын транзит бүсэд байгаа Сноудены үйл ажиллагаанд нарийн хутгалдах төлөвгүй байгаа гэдгийг тэр батлан хэллээ.

Гэхдээ тэрбээр хэлэхдээ, түүний орос-америкийн харилцааг сэвтүүлэх гэсэн аливаа үйл ажиллагаа нь Москвагийн хувьд хэрэгжихгүй зүйл гэв. Владимир Путин хэлэхдээ, хэрвээ эрхийг хамгаалах үйл ажиллагаа нь АНУ-ын ивээл дор, тэдний дэмжлэгтэй явагдаж байгаа бол энэ нь хангалттай нилээд тав тухтай ажил болох, “харин хэн нэгэн АНУ-ыг өөрсдийг нь шүүмжлэхээр завдаж байгаа бол энэ нь мэдээж хэрэг нилээд хүндрэлтэй юм ” гэж онцлон тэмдэглэв. Түүний ярьснаар, Боливийн ерөнхийлөгчийн онгоцонд Европд агаарын хоолой олгоогүйтэй холбоотой сөргөлдөөн нь үүнийг бас дахин гэрчилж байгаа юм.