Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуден ОХУ-ын Цагаачлалын Албанд, орос улсад түр хугацаагаар орогнох зөвшөөрөл хүссэн мэдэгдлээ дамжуулсан байна. Энэ тухай америкийн иргэнд зөвлөгөө өгч буй ОХУ-ын Олон нийтийн танхимын гишүүн өмгөөлөгч Анатолий Кучерена өнөөдөр мэдэгдлээ.

«Сноуден, «Шереметьево» нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсийг орхиж болохгүй тул, шаардлагатай бүх анкетуудыг бөглөж, өргөдлөө бичиж тусгайлан энэ зорилгоор уригдан ирсэн ОХУ-ын Цагаачлалын Албаны ажилтанд дамжуулсан» гэж Кучерен ярив.

Хуулийн дагуу, энэрэнгүй үзлийн үүднээс ОХУ-ын нутаг дэвсгэрээс гаргаж явуулж болохгүй, ОХУ-д дүрвэгч хэмээхэд татгалзсан гадаадын иргэнд түр хугацаагаар оргонох зөвшөөрөл олгож болох талтай.

Өргөдлийг хүлээн авсаны үндсэн дээр уг асуудлыг авч хэлэлцэн шийдэх хүртэл өргөдөл гаргагчид ОХУ-ын нутаг дэвсгэрт оршин суух эрхтэйг илтгэсэн баримт бичиг өгдөг. Асуудлыг харгалзан үзэж шийдэх хугацаа 3 сар хүртэл болно. Түр орогнох зөвшөөрөл нэг жилийн хугацаатай олгодог ба жил болгон 12 сарын хугацаагаар сунгаж болно.