Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) 2014 онд Афганистанаас америкийн цэргийн албан хаагчид болон барууны цэргийн эвслийг бүхэлд нь гаргахтай холбоотой сүрдүүлэг,хүндрэлийг даван туулахад туслах болно. Оросын шинжээчдийн үзэж байгаагаар Байгууллагыг өргөтгөвөл зүйтэй.

Өнгөрсөн 7 хоногт, 9 сарын 13-нд Киргизийн нийслэл Бишкек хотноо болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд, гишүүн орнуудын гадаад бодлогыг хариуцсан удирдлагууд ШХАБ-ыг өргөтгөх асуудлыг авч хэлэлцэв.

ШХАБ-ыг 2001 онд Орос, Хятад, Казахстан, Тажикистан,Киргиз, Узбекистан улсын удирдлагууд үүсгэн байгуулжээ. Энэ бол цэргийн эвсэл биш. ШХАБ-ын гол зорилго өргөн их хэмжээний талбарт тогтвортой аюулгүй ажиллагааг бэхжүүлж, тунхаглан зарлахад оршино.

Иймээс уг байгууллага дэлхийн тавцанд улам нэр хүундтэй болж, шинэ оролцогчдын анхаарлыг татах болсон. Түүний оршин тогтнох хугацаанд Иран, Энэтхэг,Пакистан, Монгол, Афганистан ажиглагчийн байр суурийг эзлэх болжээ.

Харин Беларусь, Турк, Шри-Ланк улсууд ШХАБ-тай харилцан яриа хэлцэл хийж орны байр суурьнаас хамтран ажиллах болсон байна. Өөр бусад улсууд, тэр тусмаа Армени, Азербайджан, Бангладеш, Украйн, Тайланд улсууд ШХАБ-д ямар нэгэн байдлаар холбогдохыг эрхэмлэж байна.

Заавал гишүүн болох албагүй ч гэсэн өргөтгөх шаардлагатай болсон гэж Оросын гадаад хэргийн яамны Дипакадемийн Ази судлалын салбарын эрхлэгч Андрей Володин үзэж байна.

«Байгууллагыг өргөтгөх цаг болсон гэж би үзэж байна. Оросын дипломат алба эртнээс Евразийн төвийг бэхжүүлж, тодорхой тогтвор суурьшилтай болгох зорилготойгоор үүнийг дэмжиж ирсэн. Тэр тусмаа барууны цэргийг Афганистанаас гаргах 2014 он хаяанд ирчихээд байна. Энэ бүхэн хэрхэн дуусах нь тодорхойгүй» гэж А.Володин хэллээ.

ШХАБ-ыг өргөтгөвөл Афганистанд бэрхшээлийг даван туулахад тус болж, дэлхий дахиныг олон асуудлаас хамгаалах болно гэж ШХАБ-ын Ажил хэргийн клубын захирал Денис Тюрин үзэж байна.

"Афганистанд болж байгаа хар тамхины худалдаа, экстримизм, сүрдүүлэг, аюул занал бүхнийг харилцан ойлгож байгаа, Байгууллагын гишүүн орнууд тус улсыг тойрон оршиж байна. Энэ нь ялангуяа НАТО-гийн хүчин болон америкийн цэргийн бүрэлдэхүүнийг гаргахад,тайван замаар Афганистан дах зөрчил тэмцэлийн ул мөрийг зохицуулахад дөхөмтэй юм. Юуны өмнө эдийн засгийн тусламж, улс төрийн зөвлөгөө, Кабулын засгийн газар болон сөрөг хүчнийхний хоорондын хэлэлцээг зохицуулах арга хэмжээнүүд юм" гэж Денис Тюрин хэллээ.

Өнөөдрийн байдлаар Иран, Пакистан улсууд ШХАБ-д элсэн орох мэдэгдлээ өгөөд байна. Энэтхэг улс уг байгууллагын гишүүн болох хүсэлтээ илэрхийлсэн боловч одоогоор албан ёсоор мэдэгдлээ өгөөгүй байна. Гэвч  хүсэлт гаргасан орны хувьд асуудалтай гэж ШХАБ-ын Зүүн Азийн Төвийн захирал Александр Лукин тэмдэглээд

«Ираны хувьд НҮБ-ын хориг цээр байгаа цагт ШХАБ-ын гишүүнд тэнцэх боломжгүй юм.Харин Пакистаны хувьд бодит саад тотгор байхгүй боловч, 1-рт энэ улсын дотоод байдал тогтворгүй, 2-т Энэтхэг улстай онцгой холбоотойн улмаас дангаар нь хүлээн авахад бэрхшээлтэй.

Хэрвээ Энэтхэг улстай хамтад нь элсүүлвэл, Энэтхэг-Пакистаны асуудал ШХАБ-ын дотоод дах харилцааны нэгэн хэсэг болох юм. Ямар ч гэсэн Хятад улс ШХАБ-ыг өргөтгөхийг эсэргүүцэж байгаагаа ил тод илэрхийлэхгүй байгаа боловч бүх оролдлогыг няцааж байгаа юм» гэлээ.

9-р сарын 13-нд Бишкект ШХАБ-ын гишүүн орнуудын удирдлагууд, уг байгууллагыг өргөтгөх асуудлыг авч хэлэлцэнэ. Өмнөх дээд хэмжээний уулзалт өнгөрсөн жил Пекинд болсон билээ.