Умард Солонгос «энх тайван давшилтаа» үргэлжлүүлж байна. Солонгосын хойгт дайн гарцаагүй хийнэ гэж гурван сарын өмнө умард солонгосын төлөөлөгчид мэдэгдээд гадаад улсуудын элчин сайдын яамдыг Пхеньянээс гаргаж явуулахыг шаардсан билээ. Одоо бүх юм өөрчлөгдсэн байна. Солонгос хоорондын хамтын ажиллагааг сэргээх санал үргэлж дэвшүүлсээр байна.

Өнгөрсөн онд Өмнөд ба Умард Солонгосын төлөөлөгчид Кэсон аж үйлдвэрийн бүсийн төлөвийн асуудлаар харилцан найр тавив. Энэ бүс ойрын хэдэн долоо хоногт ажлаа сэргээнэ гэж одоо тааварлаж болно. 2008 оноос хаалттай байгаа Кымгансан аялал жуулчлалын бүсийн ажлыг сэргээхэд бэлэн байна гэж Умард Солонгос мэдэгдэв.

Өмнөд Солонгосын талаас үүнд төлөв хариу өгөв. Өмнөд, Умардын хоорондын харилцааг дөнгөж хэвийн болгож эхлэсэн. Иймээс Кэсоны төсөлд хүчин чармайлтаа дайчвал зохино. Хоёр тал бие биендээ илүү итгэх болтол Кымгансан аялал жуулчлалын бүсийн асуудлыг хойшлуулах хэрэгтэй гэж нэгтгэх яамны тэргүүн Рю Киль Жэ мэдэгджээ.

Энэ нь дипломат маягийн хариу билээ. Харин өмнөд солонгосын удирдлага Кэсон аж үйлдвэрийн бүсийн ажлыг сэргээхээс татгалзахгүй байна. Кымгансан аялал жуулчлалын бүст өөдрөг бус хандаж байгаа нь мөн хариугаас тодров.

Ийм хандлага ойлгомжтой. Кысон аж үйлдвэрийн бүс болон Кымгансан аялал жуулчлалын бүс 1988-2008 оны «нарны бодлого» гэгчийн томоохон ололтод хамрагдаж байгаа боловч эдгээр хоёр төсөл чухал ялгаатай байна.

Өмнөд Солонгосын менежерууд болон умард солонгосын ажилчдын урьд үзэгдээгүй харилцан ажиллагаа Кэсоны аж үйлдвэрийн бүст идэвхтэй явагдаж байна. Үүний ачаар Умард Солонгосын оршин суугчид Өмнөд Солонгосын бодит байдлыг мэдэж, орчин цагийн энгийн боловч технологийг өөрсддөө хүртээлтэй болгоно. БНАСАУ-д дотоодын өөрчлөлтийг урамшуулахыг эрмэлзэж байгаа Өмнөд Солонгосын этгээдүүдийн хувьд Кэсон аж үйлдвэрийн бүс нөлөө үзүүлэх нэлээд үр бүтээлтэй хэрэгсэл болж байна.

Энэ нь Кымгансаны төслийг огт хамрахгүй байна. Кымгансан бүс аялал жуулчлалын нэг ёсны «онцгой хороолол» болсон юм. Умард, Өмнөдийн оршин суугчид тэнд харилцан ажиллахгүй байна. Энэ нь Умард Солонгосоос тусгаарлсан үзэсгэлэнт нуруу хад юм.

Тухайн үед тэнд өмнөд солонгосын жуулчид  болон эдгээр жуулчныг анхааралтай ажиглах умард солонгосын цөөхөн албаны хүмүүс байсан юм. Умард Солонгосын оршин суугчид биш Хятад гаралтай солонгосчууд Кымгансан бүст үйлчлэгчээр ажиллаж байв.

Ийм нөхцөлд умард солонгосын тал аялал жуулчлалаар багагүй хөрөнгө авч байсан. Гэвч иргэд нь өмнөд солонгосын жуулчидтай нягт харилцахаас сэрэмжилж байв. Кэсон аж үйлдвэрийн бүсийг бодоход Кымгансан аялал жуулчлалын бүс Умард Солонгост өөрчлөлт гаргахад нөлөөлөх бага чадавхитай.

Дотоод улс төрийн байдал ч Кымгансаны төсөлд өөдрөгөөр хандахгүйд ихээхэн нөлөөлөв. Кэсон аж үйлдвэрийн бүс Өмнөд Солонгосын эдийн засагт чухал ач холбогдолтой биш. Гэсэн ч тэнд өмнөд солонгосын 100 гаруй пүүс ажиллаж байна.

Олонхи пүүсийн түншүүдийн орлого бас мөн бүсийн байнгын ажлаас шаалтгаалж байна. Иймээс Кэсон аж үйлдвэрийн бүсийн ажлын тасалдал улс дотроо өмнөд солонгосын засгийн газар нэр хүндтэй байх эсэхэд ялимгүй боловч зохисгүй нөлөө үзүүлж мэднэ.

Харин Кымгансан аялал жулчлалын бүсийн байдал огт өөр байна. Ажил нь төрийн дэмжлэгээс нэлээд шаалтгаалж байгаа Хёндэ Асан компани энд бараг дангаар ажиллаж байна. Өмнөд Солонгосын засгийн газраас мөн төсөлд татаас олговол эхний үед Кымгансан бүс амжилттай ажиллана.

Иймээс Кымгансан аялал жуулчлалын бүсийн ажлыг сэргээх нь өмнөд солонгосын төсөвт ногдуулах нэг ёсны дарамт болох юм. Гэвч энэ нь гутрангуй үзэлтэй байх шалтгаан биш. Кэсон аж үйлдвэрийн бүсийн ажил үйл сайн болвол өмнөд солонгосын тал Кымгансаны асуудлаар байр сууриа өөрчилж мэднэ.