Өмнөд Солонгост ээлжит улс төрийн үймээн шуугиан өрнөж байна. Түүнийг өдөн хатгагч нь ардчилсан намын сөрөг хүчний депутат Хон Ик Пхё, тэрээр: «Хуучин ерөнхийлөгч Пак Жон Хи бол энэ ертөнцөд төрөх есгүй байсан чөтгөр, харин түүний том охин ерөнхийлөгч Пак Кын Хе Юсины дэглэмийг сэргээхийг мөрөөдөж байна» гэж мэдэгдсэн байна. Өрнөж буй үймээн шуугианы талаар оросын дорно дахины судлаач, Сөүлд амьдарч ажиллаж байгаа, Сөүлийн улсын их сургуулийн профессор Андрей Ланьков тайлбарлаж байна.

Депутат Хон Ик Пхё олонх өмнөд солонгосчууд, тэр тусмаа cэхээтэн болоод дунд насны иргэдийн бодож байгааг илэрхийлжээ. Маргах зүйлгүй, Пак Чон Хи улс орныг хатуу чанга удирдаж,сөрөг хүчний хэвлэл мэдээлэлийг даран устгаж, засгийн газрын эсрэг жагсаал цуглааныг хөөн тарааж, засгийн газрын эсрэг идэвхтэй тэмцэгчдийг байн байн ноцтой шалтгаанаар шоронд хийж байсан. Хэдийгээр 20-р зууны жишгээр түүний дарангуйлал тийм ч хэрцгий биш боловч, Пак Чон Хи дарангуйлагч байсан.

Нөгөө талаар Пак Чон Хигийн засаглалын жилүүд, Солонгос орны хувьд, дэлхийд урьд өмнө байгаагүй эдийн засгийн том үсрэлт хийсэн юм.

Өмнөд Солонгос улс эдийн засгийн хөгжлийн дэлхийн рекордуудыг эвдэж, үүний үр дүнд хөгжиж буй орноос хөгжилтэй улс болсон цөөн тоны улсуудын 1 болж чадсан юм. Сологосын иргэд түүний удирдлагаар «Солонгосын эдийн засгийн гайхамшигийг» үзүүлсэн хүнд гүн талархал илэрхийлмээр, гэвч байдал дээр Пак Чон Хи үүнийг мэдэрсэнгүй.

Ерөнхийдөө энгийн Өмнөд сологосчуудын ихэнх нь өнгөрсөн дарангуйлагчид сайн ханддаг. Түүнд сэхээтний давхаргынхан дургүй, тэр ч буу хэл үзэн яддаг.

Хэргийн учир юунд байна вэ? Пак Чон Хид дургүйцэх болсон гол шалтгаан бол эдийн засгийн гайхамшгийн төлөө төлсөн үнэ цэнэ юм. Пак Чон Хи болон түүний хүрээнийхэн, тухайн 60-аад оны байдалд Солонгосд тэрхүү хатуу чанга удирдлагаас өөр арга зам байгаагүй гэдэгт итгэлтэй байсан байх.

Мэдээж тэд хатуу чанга сахилга бат зайлшгуй шаардлагатай гэж итгэж байсан юм, яагаад гэвэл тийм дэглэм тэдний хувийн сонирхолд нийцэж байж. Гэвч Пак Чон Хигийн үед Өмнөд Солонгосын олонх иргэд улс оронд ардчилалыг хэрэгжүүлсэн нь эмх замбараагүй байдалд хүргэнэ гэж үзэж байсныг үгүйсгэж болохгүй юм.

Мэдээж Солонгосын олонх сэхээтний давхаргынхны үзэж байгаагаар энэ үзэл бодлыг хөнгөн хийсвэр, бүтэшгүй гэж үзэх нь маш хялбар. Гэвч, Египет, Ливи болон Ойрх Дорнодын бусад орнуудад одоо болж байгаа явдлаас харвал эдийн засгийн үзүүлэлт, хөгжлийн түвшин зэрэг нь 60-аад оны эхэн үеийн Солонгосын байдалтай адил төстэй бөгөөд генерал Пак Чон Хи болон түүний талынханд, өөр арга зам байхгүй байсан нь үнэн бололтой.

Магадгүй Пак Чон Хигийн талынхан, тухайн 60-аад оны үед Солонгосын байдалд тэдний сонгосон арга зам гарцаагүй байсан байх. Гэвч тэдний шалтаг өмнөд солонгосын сэхээтнүүдэд нийцэхгүй байгаа юм. Учир нь ерөнхийлөгч дарангуйлагчийн талынхан, хэрвээ 1961 онд эргэлт хийгээгүй бол Солонгос улс, одоогийн Египетэд болж байгаа эмх замбараагүй байдалд орох байсан гэж ярьцгааж байна.

Энэ бол шударга нотолгоо ч байж болох юм. Гэвч энэ бол таамаглал болохоор батлах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Пак Чон Хигийн үйлдсэн гэмт хэрэг, тогтоосон дэглэм үнэн бодитой билээ. Энэ дэглэмийн уршгаар тамлагдаж,шоронд нас эцэслэсэн хүмүүсийн нэрийг бид мэднэ. Хэрвээ эмх замбараагүй байдал Солонгост давамгайлсан бол энэ эргэлтээс илүү үнэ цэнэтэйгээр хохирол амсах байсан.

Гэвч энэ бол таамаглал. Хэрвээ Солонгос өөр замыг сонгосон бол ямар хохирол амсах байсан бол гэсэн таамаглал өмнөд солонгосын сэхээтнүүдэд тийм ч чухал биш юм. Бодит түүх ямагт итгэмээр байдаг. Тиймээс Пак Чон Хи байгуулсан гавьяатай боловч хойч үеийнхнээсээ халуун талархал хүлээх нь юу л бол.

пр