Египетийн ерөнхий прокурорын газар огцорсон ерөнхийлөгч Мухаммед Мурси болон “Мусульманы ахан дүүс” хөдөлгөөний удирдагчдын эсрэг нэхэмжлэл гаргахаар судлаж байна. Тэднийг хорьж, энгийн номхон иргэдийн эсрэг хүчирхийлэл болон бусад гэмт хэргүүдэд буруутгаж байна. Саяхан идэвхтэй исламистуудын банкны дансуудыг хаасан байна. Шүүх хурлын тов одоогоор тодорхой болоогүй байна.

Египетийн ерөнхийлөгч асан Мухаммед Мурсийг баривчлаад бараг хоёр долоо хоног болжээ. Түүнийг албан ёсоор гэм буруутай болох нь одоохондоо тогтоогүй байна. Гэхдээ ерөнхий прокурорын газар Мурси болон “Мусульманы ахан дүүсийнхэнд” зориулан ял зохиож байгаа бөгөөд тэднийг палестины ХАМАС болон ливаны “Хезболла” бүлэглэлтэй хуйвалдан, тагнуулын ажиллагаа явуулж байсан болон жагсагчдын эсрэг зэвсэг хэрэглэн, аллага хядах ажиллагаа явуулж, улс орны эдийн засгийг уналтанд хүргэсэн байна. 2011 оны үйл явдлын үеэр шоронгоос оргодлуудыг зугтаахад нь тусалсанд буруутгаж байгаа юм.

Тус улсад улс төрийн хурц тэмцэл явагдаж байна. Мурсигийн хувьд гэвэл уг асуудал хууль зүйн талаасаа хоёрдугаар зэргийн болоод байна гэж улс төр судлаач Виктор Кувалдин тэмдэглээд

«Энэ  хууль зүйн үндэслэлтэй биш, харин улс төрийн бялуу болох юм. Энд Египетэд засгийн эрхийг ямар нөхцлүүдэд, хэрхэн яаж тогтоож болох, аль эсвэл засгийн эрхийг хуваах тухай яригдаж байна. Тиймээс ерөнхийлөгч Мурсиг шүүх хурал  одоогийн Египетэд өрнөж байгаа улс төрийн энэхүү хүнд тэмцлийн үед хамгийн нэн чухал зүйл огт биш» гэлээ.

Иймээс Мурсигийн хувь заяа болон “ Мусульманы ахан дүүсийн “ удирдагчидтай холбоотой аливаа шийдвэр нь тэдний хувьд дээд зэргийн таатай нөхцөл байсан ч , хатуу харгис болоод ч тэр эцсийн дүнд, египетийн нийгмийн улс төрийн элитүүдийн хагаралыг улам хурцатгана гэдэг эргэлзээгүй юм.

Одоо хурцадмал байдлыг улам хурцатгах нь хэнд ч хэрэггүй. Тиймээс ерөнхий прокурорын газар, “Мусульманы ахан дүүс” хөдөлгөөний төлөөлөгчид нь цагийг хүлээж байна гэж Орос улсын ЗГ-ын дэргэдэх санхүүгийн их сургуулийн улс төрийн хавсарга тэнхимийн доцент Евгения Войко тэмдэглээд

«Одоо “Мусульманы ахан дүүс”-ийн байр суурь нь төдийлөн хүчтэй бус байна. Тэд яг одоо Египетэд ялалт байгуулаад байгаа цэргийн элитүүдтэй тохиролцох боломжоо хэрхэвч алдаж болмооргүй байгаа юм.

Миний бодлоор “Мусульманы ахан дүүс” энэхүү хүчин зүйлийг тооцсон байх.Тэд жолооны дэргэд байх боломжтой, ингэхдээ эхний үүрэг гүйцэтгэхгүй нь ч хамаагүй. Тиймээс байдлыг өөрсдийн ашиг сонирхолын үүднээс хурцатгах хэрэггүй юм. Тэд Мурсигээс ямар нэгэн хэмжээгээр зайгаа барихыг хичээнэ гэж бодож байна» гэлээ.

Мурсийг огцруулсны дараа Синайн арл дээр байдал хурц болсон. Бүс нутагт экстремист бүлэглэлүүд идэвхжиж эхэлсэн. Янз бүрийн хотуудаас халдлагуудын тухай мэдээллүүд ирсээр байна.

Өнөөдөр Синай хотын хойд хэсгийн онгоцны буудлын орчимд автобус руу алан хядагчид дайрсны улмаас 20 орчим хүн хохирол амссан. Арми алан хядагчдыг мөрдөх зорилгоор цэргийн томоохон хэмжээний ажиллагаа өрнүүлээд байна.

Египетэд түр засгийн газар байгуулах ажил ид явагдаж байна. Өнгөрсөн ням гаригт Үндэсний авралын ардчилсан фронтын удирдагч Мухаммед эль-Барадеи нь тус улсын дэд ерөнхийлөгчийн хувьд тангараг өргөсөн. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ ерөнхийлөгч асан олон улсын харилцааг эрхлэх юм.

Тус улсад одоо сайд нарын танхимын суудлыг хувааж байна. Египтийн түүхэнд анх удаагаа засгийн газрын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүд орно. Тэд Соёлын яам болон мэдээллийн яамыг тэргүүлэх юм. Сайд нарын танхимын бүрэлдэхүүний эцсийн шийдвэрийг энэ долоо хоногийн дундуур зарлана.