ОХУ-ын Зэвсэгт хүчний Дорнодын цэргийн тойргийн цэрэг дайчдын бэлэн байдлыг гэнэт шалгаж эхэлснээс хойш Москва-Бээжингийн хооронд үл итгэх явдал гараагүй юм. Орос улс нь өөрийн улсын цэрэг дайчдын сургалтын зорилтуудыг 20 хоног үргэлжлэх байлдааны бэлэн байдлыг шалгах явцад хэрэгжүүлэх гэж байгаа тухайгаа Хятадын талд онцгой журмаар мэдээлсэн. Энэ тухай БХЯ-ны сайд Анатолий Антонов мэдэгдсэн.

ОХУ-ын Алс-Дорнодын цэргийн хоёр тойрогт гэнэтийн цогц шалгалтын арга хэмжээнүүдийг бямба гаригт эхлүүлсэн. Зэргэлдээ орнуудын цэргийн атташе нар энэ тухай хууль эрхийн актуудыг цахим шуудангаар авчээ.

Хөршүүдэд өмнө явуулж байгаагүй томоохон хэмжээний шалгалтууд явагдана гэж уламжилжээ.Үүнд 160 мянга орчим цэргийн албан хаагчид, мянга орчим танкууд болон хуягт машинууд, төрөл бүрийн зориулалтын 130 онгоц төдийгүй 70 хүртэл тооны хөлөг онгоцнуудыг татан оролцуулах аж.

Москва өөрийн орны Алс-Дорнодын цэргийн бодлогын цэвэр тунгалаг байдлыг нэг талыг барьсан байдалтай харуулж байна. Учир нь Орос улс  өнөөдрийн байдлаар тус бүсэд цэргийн сургуулилт явуулахад өөрийн хөршүүдэд мэдээлэх тухай олон улсын өмнө ямарч үүрэг хүлээгээгүй юм.

Хоёр орны дунд 1998 онд байгуулсан Цэргийн салбарын итгэлцлийн арга хэмжээний тухай гэрээ байдаг. Гэрээгээр хилээс 100 км зайтай бүсэд цэргийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой.

Үүнээс үүдэн Анатолий Антонов ярихдаа, хятадын талд онцгой журмаар нэмэлт мэдээлэл илгээж мэдээлсэн. Эдгээр мээдэллүүд нь хаалттай шинжтэй.Гэхдээ уг баримтыг илгээсэн нь цэргийн салбарын итгэлцлийн зэрэглэлийг өндөр хэмжээнд илэрхийлснийг харуулж байгаа. Москва, Бээжин хоёр  өөрийн цэргийн стратегийн түншлэлийн бүдүүвчийг бэхжүүлэх нь чухал гэж үздэг. Тэр тусмаа цэргийн хамтарсан сургуулилтыг эрчимжүүлж, чанаржуулахыг зорьж байна.

Өнгөрсөн долоо хоногт Япон тэнгисийн их хаан Петрын буланд орос-хятадын цэргийн хамтарсан сургуулилтууд болсон. Хоёр талаас 20 цөмийн хөлөг онгоц, пуужинт хөлөг онгоцууд, хөлөг онгоцноос хамгаалах болон хангамжийн усан онгоцнууд хийгээд сөнөөгч болон тавцангийн нисдэг тэрэгнүүд оролцсон. Энэ үйл явдалд “Национальная оборона” ("Үндэсний батлах хамгаалах") сэтгүүлийн ерөнхий редактор Игорь Коротченко анхаарлаа ийн хандуулжээ.

«Цэргийн сургуулилт Орос, Хятад улсуудыг  ойртуулсан.Энэ нь Ази номхон далайн бүсэд тогтвортой байдал бий болгох нэг элемент байх бөгөөд гуравдагч орнуудад улс төрийн аливаа дарамт шахалт үзүүлэх ямарч зорилго өвөртлөөгүй. Үүнийг тэмдэглэх нь зүйтэй юм, яагаад гэвэл, энэ сэдвээр нилээд яриа дэгдээд байгаа» гэж Игорь Коротченко хэллээ.

Хамтарсан сургуулилт нь Хоккадйо арлуудаас 300 км зайтай явагдсан бөгөөд энэ үйл явдал Японы анхаарлыг ихэд татсан байна. Япон орос,хятадын хөлөг онгоцнууд,нисэх хүчний үйл хөдөлгөөнүүдийг маш анхааралтай ажиглаж байв.

7-р сарын 14-ний ням гаригт Японы батлан хамгаалах хүчнийхэн анх удаагаа хятадын цэргийн хөлөг онгоцнуудыг Лаперуза хоолойгоор өнгөрөхийг илрүүлсэн тухай БХЯ уламжилсан. Хөлөг онгоцнууд нь орос-хятадын цэргийн хамтарсан сургуулилтаас Хятад дахь байнгын байралдаг газраа буцаж байсан.

Орос, Хятад улсууд нь энэхүү сургуулилт өөрсдийн хөрш орнуудад цаашид үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалахын тулд хамтдаа хүчин зүтгэх болно гэдгийг харуулсан. 8-р сарын 3-нд Уралд Орос, Хятадын хуурай замын сургуулдилтууд эхлэнэ.

Тэнд төлөвлөлт, бэлтгэл болон терророизмын эсрэг ажиллагааны үеэр байлдааны харилцан ажиллагаа явуулах бэлтгэл сургуулилтуудыг хийх юм. “Энхийн ажиллагаа” сургуулилтуудад хоёр талаас 1,5 мянга гаруй цэргийн албан хаагчид, 100 гаруй зэвсгийн болон цэргийн нэгж техник, 200 гаруй байлдааны онгоц, нисдэг тэрэгнүүд байх юм.

Эдгээр сургуулилт  гуравдагч орнуудын ашиг сонирхолуудын эсрэг чиглэгдээгүй юм. Мөн Москва, Бээжин хоёр  АНУ, Японы цэргийн бүс нутгийн идэвх сэргэж байгааг адил тэгш хүлээж авах төлөвтэй байна.

7-р сарын 14-ний ням гаригт Японы батлан хамгаалах байгууллагын эх сурвалжуудын уламжилснаар, Токио  өмнөд хэсгийн алслагдсан арлуудыг хамгаалах зорилгоор өөрийн явган цэргийг байгуулах тухай шийдвэр гаргажээ. Инэгэхдээ японы тэнгисийн явган цэргийнхэн Окинава арал дээр байрладаг америкийн “ цэнхэр малгайтнуудтай” хамтдаа бэлтгэл сургуулилтуудыг хийх аж.