110 жилийн өмнө 1903 оны 7 сарын 14-нд дэлхийд хамгийн урт төмөр замаар байнгын тээвэр эхэлжээ.Санкт-Петербургээс Владивосток хүртэл 10000 км үргэлжилсэн сибирийн гол төмөр зам Оросын европын бүсүүдийг Сибирь болон Алс Дорнодтай холбож өгсөн юм.

Урьд өмнө энэ гол замыг – Агуу Сибирийн зам гэж нэрлэж байжээ. Эхэндээ нэг л их үргэлжилсэн төмөр замын харгүй байж, гэвч Байгаль нуураас болоод багагүй тасалддаг байна.Үүгээр Англид бүтээгдсэн 2 асар том усан онгоцоор дүүрэн галт тэрэгний цувааг илгээдэг байв.

Хэдийгээр энэ нь зам тээврийнхний хувьд үр дүн багатай байсан боловч, зорчигчдын хувьд гайхамшигтай аялал байсан байх. Иймээс хожим нь Байгалийн эрэгээр тойрсон төмөр замыг тавьжээ.

Сибирийн төмөр зам Гиннесийн номонд ордог. Бүр 3 үзүүлэлтээр. Энэ нь нийт уртын хэмжээ, зогсоолуудын тоо, бүтээн босголтын эрч хүч юм. Бүтээн босголт  1891 онд эхэлсэн боловч 12 жилийн дараа төмөр зам ашиглалтанд орсон байна.

Сибирийн төмөр зам хүн төрөлхтөний хамгийн шилдэг ололт амжилтын нэг юм гэж Москвагийн төмөр замын улсын их сургуулийн профессор Анатолий Васильев батлан хэлж байна.

«Обь, Енисей, Амар гэх агуу том гол мөрөнүүдээр тавьсан гүүрнүүд манай үеийнхний хувьд ч инженерийн урлагийн үлгэр жишээ юм. Гүүр, хонгил, вокзал орчмын иж бүрдлээс гадна нэгэн зэрэг орон сууц, эмнэлэг, сургуулиуд бас баригдсан байна.

Оюун ухаан шашны талаар ч бас санаа тавьж: бүхий л Сибирийн төмөр замын дагуу, төмөр замчдын мөнгөөр сүм хийдууд баригджээ. Сибирийн төмөр зам шинэ эрин, шинэ амьдралын эхлэл болжээ» гэж Васильев хэллээ.

Өнөөдөр Сибирийн төмөр замаар зорчигчдын галт тэрэг «Россия» Москвагаас Владивосток хүртэл 6 хоног явж хүрдэг байна. Зорчих зуураа оросын 87 хотыг дайрч өнгөрдөг байна.Зарим нэгэн баруун зүгийн салбар замууд  европын орнуудтай, дорнынх нь Солонгос, Хятад, Монгол зэрэг орнуудтай холбогддог байна.

Сибирийн төмөр зам болон түүнтэй зэрэгцэн орших, зөвлөлт засгийн үед баригдсан Байгаль-Амарын гол төмөр зам алс дорнодын боомтууд луу гардаг байна. Тэд хамтдаа Ази Номхон далайн бүсийн орнуудтай найдвартай холбоо тогтоох боломжийг олгодог юм.

Олон улсын энэ зам тээврийн харилцааны ачаалал жилээс жилд оргосож байгаатай холбогдон, түүнийг оргосгож, боловсронгүй болгох талаар улсын хэмжээний шийдвэр гарсан гэж Москвагийн олон улсын газар зүй, бүс нутаг шинжлэлийн лабораторийн эрхлэгч Владимир Шувалов тэмдэглэн хэлээд

«Одгоо сэргээн босголтод зориулан их хэмжээний хөрөнгө мөнгийг, 300-400 миллиард орчим рублид (10-13 миллиард $) хүргэх талаар ярьж байна. Ойрын 10 жил, тээвэрлэлтийн болон дамжин өнгөрүүлэх боломжийг ихэсгэх талаар ахицтай ажил хийхээр толовлогдож байна» гэлээ.

7 сарын 15-нд Читад Оросын төмөр замын 8-р Ассамблей эхэллээ. Уг Ассамблейн үйл ажиллагааны гол чиглэлүүдийн нэг нь Сибирийн төмөр замын гол төмөр замын сүлжээг боловсронгүй болгох талаар детальчлан авч хэлэлцэх асуудал юм.