Сирийн сөрөг хүчний зэвсэгт бүлгүүд химийн зэвсэг хэрэглэснийг нотлосон маргашгуй баримтуудыг Орос улсаас НҮБ-ын АЗ-ийн байнгын гишуудэд олгосон тухай ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин нар мэдээлэв.

Сирийн өнөгий эрх баригчдаас үхэл таригч зэвсэг хэрэглэсэн гэж өрнөдийн орнуудын удирдагчид удаа дараа нотолгоогуйгээр зэмлэсний хариуд Орос улс бодит баримтыг үндэслэж л ийн дугнэлт хийхийг санаачлав.Виталийн Чуркины хэлснээр босогчид л Алеппо хотын ойролцоо хорт зарин бодис хэрэглэж, гучаад хүнийг хөнөөснийг магадлан шинжилгээ тогтоов. ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров мөрдөн байцаах ажиллагааны үр дүнг хөндөн дэлгэрэнгүй өгүүлэхдээ: «Шинжээчид маань сорьц авч, газар дээр нь Химийн зэвсгийг хориглох байгууллагын зөвшөөрлийн бичиг авсан лабораториудад шинжлэн судлаж,сум болон түүний дотор хийсэн зарин гар уйлдвэрийнх гэсэн дугнэлт хийлээ. Бидний нэмэлт тоо баримтуудаас харахад сум, бодис 2013 оны 2-р сард тэр үед Сирийн чөлөөт армийн хяналтад байсан сирийн нутагт тус арми гэгчийн нэгэн булэг хийсэн байна» гэв.

Ийн мэдээлэл зарим этгээдэд таалагдахгуй. Юуны түрүүнд сөрөг мэдээ тараасан хүмүүс түүнийг эсэргүүцэх юм. Жишээ нь сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргахыг оролдож байгаа өрнөдийн ба дорнодын зарим улсын улс тер, цэргийн лобби тэдгээрийн дотор байна. Энэ нь геополитик төдийгүй санхүүтэй холбоотой асуудал юм. Америкийн парламент сирийн сөрөг хүчинд туслах тухай Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилгад хориг тавьсан ч Пентагоны төлөөлөгчийн мэдэгдсэнчилэн АНУ босогчдод цэргийн тусламж үзүүлэх боломжийг цаашид эрэх юм. Башар Асад «зэрлэг шившигт ажиллагаа явуулж байгаад» дэлхийн хамтын нийгэмлэгийг итгүүлэх нь «Москва гэмт хэргийн дэглэмийг ивээн тэтгэж байна» гэсэн этгээдуудэд ашиг тустай. Түүнчлэн сирийн сөрөг хүчин шившигт ажиллагагаа нуун далдлаж, гэм бурууг сөрөг талд тулгахыг сонирхож байна.

Харин засгийн газрын цэргээс химийн зэвсэг хэрэглэх нь Башар Асадад л ашиггуй юм. Армийн анги салбарууд амжилт гаргаж байна. Ийн нөхцөлд хориотой төрлийн зэвсэг хэрэглэх нь олон улсын энх тайван бух санаачилгыг бусниулах, Асадын улс төрийн нэр хундийг гутаах хэрэг болж мэднэ.

Сөрөг хүчин химийн зэвсэг хэрэглэсэнд Вашингтон итгэхгүй байна гэж Төрийн департаментын албан төлөөлөгч Женнифер Псаки оросын шинжээчдийн 80 хуудас бухий илтгэлийг америкийн талд шилжуулж егсний дараа ч мэдэгдсэн байна. Энэ нь итгэх эс итгэх асуудал биш шуу дээ.Оросын мэргэжилтнууд эргэлзээгуй нотолгоо баримтыг цуглуулж олгосон юм.

«Химийн зэвсэгтэй холбоотой асуудлыг судлах олон улсын шинжээчдийг явуулахад чиглэгдсэн НҮБ-ын АЗ-ийн хүчин чармайлтыг Орос улс тасалдуулж байна»гэж Женнифер Псаки нэмж хэллээ. АЗ биш тусгаар Сири улсын засгийн газраас л ийн шийдвэр гаргах ёстой гэж Виталий Чуркин итгэлтэй хариулжээ. Сирийн засгийн газар шинжээчдийг оруулахын төлөө байна. Тэр ч байтугай Дамаскын санаачилгаар шведын профессор Оке Селстром тэргүүтэй олон улсын комиссыг байгуулсан юм. Одоо комиссын гишууд Сирид очих гэж байна.

Саяхан Лондоноос гэнэтийн мэдэгдэл ирснийг тэмдэглэмээр байна. Башар Асадыг огцоруулвал сирийн нутаг дэвсгэрт байгаа химийн зэвсэг террористуудын гарт орж, суйдэх уршигтай болж мэднэ гэж Их Британийн Тагнуул, аюулгуй байдлын хорооноос нийтлуулсжн илтгэлд егуулжээ. Ууний хамт Дамаск хориотой бодис хэрэглэж байна гэсэн Францын ГХЯ-ны тээргүүн Лоран Фабиусын мэлэгдлийг няцаах мэдээ баримтыг швейцарын хэвлэлд нийтлэв. Ингээд зарин ба өөр түрлийн хорт бодисыг тойруулан явуулж байгаа улс төрийн ажил явуулгыг оновчтой санаачилга солих ёстой. Гэвч Сирийн хууль ёсны дэглэмийг түлхэн унагахыг санаархагчид ийн хүсэлгуй байна. Геополитикийн тоглоом дэгдээсэн хүч хэрэглэх хатуу арга хэмжээ авахын төлөө тэмцэгчид сирийн ард түмний эрх ашгийг огт тоомсорлохгүй байна.