Энэ долоо хоногийн эхээр иргэний дайн, эдийн засгийн дампууралд тулсан Египет улс энэ амралтын өдрүүд гэхэд гаднаас гэнэт өгөөмөөр тусламж авсан байна. Арави хойгийн нефтиэр баялаг хаант улсууд египетийн хувьсгал ба иргэний засаглалыг хамгаалахаар шийдвэрлэжээ. Валют, эдийн засгий нь тогтонги болгохын тулд Каирт олон тэрбүм доллар гаргах тухай Саудын Арави, Кувейт, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Катар зэрэг дөрвөн орон зарлан мэдээлэв.

Персийн булангийн улсууд 7-р сарын 3-нд огцоруулсан Ерөнхийлөгч Мухаммед Мурси болон түүний «Лалын ахан дүүс» хөдөлгөөнд итгэлгүй хандаж ирсэн юм. Иймээс эдгээр улсаас үзүүлэх тусламж цэргийн эргэлт ба «Лалын ахан дүүсийн» дэглэмийг түлхэн унагасан явдлыг бурэн дэмжсний илрэл болов. Египетийн эдийн засагт 12 тэрбүм доллар оруулах тухай зарлан мэдээлжээ. Саудын Арави эдгээр хөрөнгийн үлэмж хэсэг 8 тэрбүм доллар олгох юм. Санхуугийн багц тусламжийн хүрээнд Каирын Тев Банкад хүүгүй зээл олгож, 2 тэрбүм долларын өртөг бүхий нефть, байгалийн хий буцалтгүй нийлүүлнэ. Эдгээр хөрөнгө эдийн засгийн дампууралаас сэрэмжлэх боломж Египет улсад олгох юм. 2011 онд хувьсгал хийж, Ерөнхийлөгч Мубаракыг огцоруулснаас хойш египетийн эдийн засаг зогсонги байдалд оров.

Египет тусламж авахыг хүсвэл Орос туслахад бэлэн байна гэж 7-р сарын 12-нд Москвад ГХ-ийн дэд сайд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын асуудал эрхлэх онц эрхт төлөөлөгч Михаил Богданов мэдэгдлээ. Түүний хэлснээр төрийн ба энгийн байгууллагуудын шугамаар ийн тусламж үзүүлж болно.

Сөрөг талд нийтийн тусламж шууд үзүүлэх нь «Лалын ахан дүүс» хөдөгөөний египетийн ба бус нутгийн байгууллагуудад хүчит цохилт өгөх юм. Гаднаас тусламж огт үзүүлэхгүйг арабын бараг бүх улсад салбар нь ажиллаж байгаа «Лалын ахан дүүс» хөдөлгөөнд мэдүүлжээ.

Египетийн Ерөнхийлөгчийн үүрэг түр гүйцэтгэгч Адли Мансур сангийн сайд асан Хазем эль-Беблавийг ерөнхий сайдаар томилсноос хойш Аравийн хойгийн хөрш орнууд тайвшрав. МАГАТЭ-гийн тэргүүн асан Мохаммед аль-Барадеи дэд ерөнхийлөгч боллоо. Египет энгийн засагт буцаж байгааг либерал үзэлт эдийн засагч, улс төрч засгийн газрыг тэргүүлсэн явдал харуулав. Адлийн засаг захиргаа өөрийн төлөөлөгчийг сайд нарын танхимын бүрэлдэхүүнд оруулах санал «Лалын ахан дүүсэд» тавив. Гэвч хөдөлгөөнийн гишүүд татгалзсан байна.

«Лалын ахан дуус» шинэ Ерөнхийлөгчийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Ерөнхийлөгчийн 7-р сарын 8-нд зарлан мэдээлсэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төлөвлөгөөг няцаав. Шинэ Үндсэн хуулийг хоёр сарын дотор бэлтгэж, бүх ард түмний санал хураалт эл асуудлаар явуулж, парламентын сонгууль 2014 оны 2-р сард, ерөнхийлөгчийн сонгууль парламентыг бүрдүүлж дуссаны дараа явуулахаар төлөвлөгөөнд заажээ. 7-р сарын 9-еес 8-р сарын 9- ыг дуустал үргэлжлэх Рамадан лалын баярын үеэр төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй бололтой. Харин баяраас хойж үйл ажиллагааг эрчимжүүлж мэднэ.

«Лалын ахан дүүс» хувьсгалд залхаж ядарсан египетийн нийт олныг гудамжуудад гаргаж чадахгүй гэж египетийн шинжээчид үзэж байна. Египетийн «Аль-Масри аль-Яум» сонины эрхлэгч Ихаб аз-Зилаки хэлэхдээ: «Египетийн байдал сирийн буюу алжирын хувилбараар хөгжихгүй гэж бодож байна. Египетийн ард түмэн хүч хэрэглэх ажиллагааг эрс эсэргууйэж байна. Хэт даврагсад ба өөр танхай этгээдүүд мөргөлдөөн байн байн өдөөх бололтой. Гэвч байдал иргэний дайн дэгдээх хүртэл даамжрахгуй» гэж хэлээ.

«Лалын ахан дүүс» нэр нүүрээ барсан гэж Египетийн Үндэсний дэвшилт намын дарга Саид Абд аль-Аль «ОДХ» радиод өгсөн ярилцлагдаа тэмдэглээд: « «Лалын ахан дүүс» Египетэд дампуурсны дараа мөн төсөл арабын бусад улсад няцаагдана гэдэгт найдаж байна. Энэ нь үрьд өмнө «Лалын ахан дүүс» хөдөлгөөн өрнөдийн тусгай албадын тусламжтайгаар тушиц газруудаа байгуулсан Сири, Палестин, Ирак болон бусад улсад бас хамаатай» гэв.

АНУ-аас Египетэд чухам ямар талыг дэмжих нь тодров. 4 дэх үеийн дөрвөн Ф-16 сөнөөгч онгоцоо Египетэд буцалтгүй нийлүүлнэ гэж Вашингтон энэ додоо хоногийн сүүлээр зарлан мэдээллээ. Түүнчлэн египетийн армид хойшид ч туслана гэж АНУ мэдэгдэв. Вашингтоноос Египетийн цэргийн хэрэгцээнд жил дутам 1,3 тэрбүм доллар гаргаж байна.