Японд  “Азийн динозавруудыг судлах нийгэмлэг” албан ёсоор байгуулагдлаа. Уг нийгэмлэгт Орос, Монгол, Хятад, Тайланд, Өмнөд солонгос болон Японы нийт 6 орны эрдэмтэд оржээ. Шинэ шинжлэх ухааны нэгдлийн судалгааны зохицуулах төв нь Японы Кацуяса хотын музей байх юм. Нийгэмлэгийн захирал Монголын палентологийн хүрээлэнгийн захирал, доктор Р. Барсболд хэлсэн үгэндээ, судлаачдыг багагуй сенсацууд хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна гэжээ. Нийгэмлэг нь жилд нэг удаа эрдэм-шинжилгээний бага хурал болон шинжлэх ухааны материалуудыг нийтлэхээр төлөвлөж байна.