АНУ бодитоор мөрдөн мөшгиж байгаа бөгөөд тус улсын нилээд хэдэн муж улсуудад цаазын ял бодитоор хэрэгжиж байгаагаас америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноудены Орос улсаас улс төрийн орогнол хүссэн хүслийг хангахгүй байх хууль ёсны үндэслэл бидэнд үгүй.

Ийм мэдэгдэлийг Холбооны зөвлөлийн тэргүүн Валентина Матвиенко хийлээ. Тэрбээр америкийн илчлэгчийг тойрсон байдлыг асуудалд хандахдаа, сэтгэлийн хөөрлөөр бус, харин олон улсын эрхийн нормууд болон ОХУ-ын дотоодын хууль журмуудыг баримтлах ёстой гэж онцлон тэмдэглээд

«Ноён Сноуден Орос улсад хандан түүнд улстөрийн орогнол олгохыг хүссэн. Ийм тохиолдолд сэтгэлийн хөдлөлөөр бус, харин олон улсын эрхийн нормууд болон ОХУ-ын дотоодын хууль тогтоомжуудыг баримтлах ёстой гэж би үзэж байна.

Манай дотоодын хууль тогтоомжуудад, тухайлбал, Үндсэн хуулийн 63-р зүйлд зааснаар, улс төрийн орогнолыг нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн нормуудын дагуу олгох эрхтэй юм. 97 онд тусгай Зарлиг гарсан байдаг. Уг баримт бичигт журмыг тодорхойлсон байдаг бөгөөд уг журмыг олгох тухай заалтыг тодорхойлсон нь бий.

Тэнд улс төрийн орогнолыг мөрдөлт хавчлагад нэрвэгдээд байгаа, бодит заналхийллийн золиос болж мэдэхээс хамгаалан орогнол хайж байгаа этгээдүүдэд улс төрийн орогнол олгоно гэж тодорхой, ойлгомжтой бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Сноудены байдал нь бүрэн нийцэж байна. НҮБ-ын бүх тогтоолуудад ч яг цав нийлж байна, манай дотоодын хууль тогтоомжинд ч нийцэж байна.

Бидэнд түнд улс төрийн орогнол олгохгүй байх хууль зүйн үндэслэл алга. Тэгээд ч Орос улсад олон улсын эрхийг хүндлэн үздэг. Бид өөр ямар нэгэн шалтгаан, байсан ч, тэдгээрийг баримталж чадахгүй. Ингэхдээ Орос улсын ерөнхийлөгч таамгаар, Сноуденыг хандсан тохиолдолд болзол тавьсан.

Манай стратегийн чухал түнш – АНУ-д хор учруулахгүй, америкийн эсрэг үйл ажиллагаагаа зогсоонсон тохиолдолд түүнд улс төрийн орогнолыг олгож мэдэх юм гэсэн. Өөрөөр хэлбэл, бид үүнд маш нябмай хандсан. Хэрвээ ноён Сноуден эдгээр болзолуудыг зөвшөөрөх юм бол түүнийг би ОХУ-д улс төрийн орогнол авах ёстой гэж үзэж байна, бид үүнээс өөр алхам хийх эрхгүй» гэлээ.