Өнөөдөр та бүхэнд зориулан 30 жилийн турш өөрсдийн шүтэн бишрэгчдийг баясгаж яваа “Секрет” дөрвөл хамтлагийн урын сангаас сонсгох болно.

“Секрет“ хамтлаг нь өөрийн хит “Привет” дуугаар мэндчилж байна. (Дуу)

1983 оны 4-р сарын 20-нд бит-дөрвөл “Секрет“ хамтлаг анх төрөн гарсан билээ. Хамтлагийг Ленинградын театр,хөгжим, киноны дээд сургуулийн төгсөгч дөрвөн залуу байгуулсан. Тэдний “Секрет“ дуу нь хаа сайгүй дуулагдаж, дууны аяанд бүжиглэцгээж, дурлалцаж байв. Харин хамтлагийн залуусыг алдарт Битлзтэй харьцуулж байлаа.

Бит-дөрвөл “Секрет” хамтлаг манай хөгжмийн хөтөлбөрийг “Моя любовь на пятом этаже” /”Миний дурлал таван давхарт байдаг”/дуугаараа үргэлжлүүлж байна. (Дуу)

1996 онд “Секрет” хамтлаг тарсан байна. Тэр үед хамтлагийн гишүүн Максим Леонидов Израиль руу цагаачилж хамтлагийн удирдагч Николай Фоменко ч бас гарчээ. Тэр үед түүнийг радио, телевизэд ажиллахыг урьсан.

Тэрээр автомашины уралдааны хорхойтон, Орос улсын олон улсын ангиллын спортын мастер НИколай Фоменко одоо «Формула-1»-ийн багуудын нэг “Маруся” багийн инженерийн бүрэлдэхүүнийг ахалдаг юм.

Он жилүүд өнгөрсөн ч, “Секрет”-ын нэр хүнд буурсангүй . Гэхдээ хайртай хамтлагаа бүрэн бүрэлдэхүүнээр нь харна гэдэг бол хосгүй аз завшаантай явдал. Тэд өөр өөрсдийнхөө төслийг хэрэгжүүлэн, хамтдаа цугларах нь маш ховор байдаг.

30 жилийн хугацаанд анх удаагаа тэд “алтан” бүрэлдэхүүнээрээ дөрвөл бит “Секрет”хамтлагийнхаа их ойд зориулан цуврал концертын хөтөлбөрүүдийг сонирхуулах юм. Тэд Петербург, Москва, Киев болон Харьковт очсон байна. 2013 оны 7-р сарын эхэнд “Секрет” алдартай “Нашествие” рок наадам дээр тоглосон.

Тухайн цаг үедээ үзэгч олноор дүүргэсэн цэнгэлдэх хүрээлэн, концертын их танхимууд, хэдэн арван орнуудын үзэгч олныг байлдан дагуулсан хамтлаг, одоо хирнэ өөрсдийн тоглолтуудаараа асар том танхимуудыг үзэгчидээр халгиж бялхаасан хэвээр байна.

Бид манай хөтөлбөрийг “Секрет” бит-хамтлагийн “Кристины төрсөн өдөр” дуугаар өндөрлөж байна. (Дуу)