Калифорнийн шоронгуудад саяхан хүртэл эмэгтэй хориглуудыг үргүй болгож байсан. Энэ тухай америкийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн төв сүүлийнхээ илтгэлд дурьджээ. Энэхүү албадлагын арга хэмжээг тун саяхан 2010 онд л сая нэг юм эрхийг хамгаалах байгууллагууд АНУ- ын Конгрессд гомдол гаргасаны дараа зогсоожээ.

2006 -2010 оны хооронд гэхэд л Калифорнийн хоёр засан хүмүүжүүлэх газарт 150 орчим америк эмэгтэйчүүдийг хүүхэдтэй болох боломжийг нь таслан зогсоожээ. Энэ нь 1979 онд хоригдол болон сэтгэл мэдрэлийн өвчтэй эмэгтэйчүүдийг үргүй болгохыг хориглосон мужийн хууль байсаар байхад шүү дээ.

Засан хүмүүжүүлэх газруудын удирдлагууд мэс заслыг сайн дурын үндсэн дээр явуулсан хэмээн батладаг. Гэтэл америкийн эрхийг хамгаалагчдын тэмдэглэж байгаагаар, засаг захиргааныхны хэдэн зуун албадлагын аргуудыг “шоронгийн сайн дурын“ хэмээн үзэж байгаа нь яахын аргагүй доромжлол мэт сонсогдох ажээ.

Төвийн эрэн сурвалжлагын материалуудаас үзвэл, шоронгийн дарга давтан гэмт хэрэг хийж болзошгүй эмэгтэйчүүдийг үргүй болгох мэс засал хийдэг тухай ярьжээ. Ингэхдээ хоригдол эмэгтэйчүүдийн дунд цагаан арьстай эмэгтэй байгаагүй нь хачирхалтай юм.

Калифорнийн шоронгийн эмч нарын ажлын арга барил нь фашист Германы практикийг эрхгүй санагдуулна гэж МакНисийн их сургуулийн анагаах ухааны ёс зүйн асуудлын шинжээч, доктор Мэтью Буткус тэмдэглээд

«Түүхэнд аймшигтай гай зовлон үйлдэж байсан эмч нарыг эргэн санаваас, тэд юу хийж байснаа ухамсарлаж байсан нь туйлын ховор байжээ. Нацист Германд ч, АНУ-д ч тэр тэд нийгмийн тусын тулд хийж байсан хэмээн төөрөлдөж байв. Чухамдаа Калифорнид ч гэсэн, тэд нийгмийн тусын тулд үйлдэж байна гэж бодож байсан байх» гэлээ.

Судалгааны материалуудад 1906-1979 онуудад дор хаяж 20 мянган сэтгэл мэдрэлийн эмгэгтэй, ядуу дорой, гэмт хэрэгтэн, төрөлхийн гажигтай хүмүүст албадлагаар үргүй болгох мэс заслыг хийж байв.

Америкийн төвийн гаргасан мэдээнээс үзвэл, өнгөрсөн зууны 30-аад онд нацистын эмч нар зөвлөгөө авахаар Германаас Калифорнид ирж байжээ. Тэд калифорнийн эмч нарын аргуудыг туйлын “боловсронгуй“ болгон өөрийн болгож авчээ.

Ингэхдээ албадлагын үргүй процесс болох “арьсны тэгш бус“ ариун цэвэр нь Калифорнид төдийгүй, америкт улсын хэмжээнд хэрэгжиж байсан тухай америкийн зохиолч Аллен Хорнблум хэлэхдээ

«Бид /АНУ-д/ олон зуун мянган сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийг галзуугийн эмнэлэгт хэвтүүлж, тэдгээрийн тоог буруулахад болон нийгмийн амьдралаас тусгаарлахад чиглэгдсэн олон аргуудыг боловсруулж байсан.

20-р зуунд 60-80 мянган америкийн иргэдийг үргүй болгожээ. Тэд нарыг хүн гэж үзэж байгаагүйгээс тэдэн дээр зөвхөн туршилтуудыг явуулж байжээ. Нэг үгээр хэлбэл, тэд туршилтын “материал” болж байв» гэлээ.

Аллен Хорнблум энэ оны 6-р сард “Тэдний эр зоригийн эсрэг:хүйтэн дайны үед Америкт хүүхдүүд дээр эмнэлгийн туршилтууд явуулж байсан нууц түүх “ номыг гаргажээ. Уг номонд хүүхдүүдийг эмнэлгийн туршидтуудад ашиглаж байсан тухай хэдэн мянган баримтуудыг нийтэлжээ.

Тэд америкийн балчир багачууд, өнчин өрөөсөн болон өвчтэй хүүхдүүд дээр эмийн болон цацраг, хортой бодисуудын үйлчилгээг туршиж байжээ. Хамгийн аймшигтай нь АНУ-ын шоронгуудад одоо хирнэ эдгээр хүмүүс дээр туршилтуудыг явуулсаар байна.