Америкийн тусгай албануудын ажилтан асан Эдвард Сноуден ОХУ-аас түр хугацааны орогнол хүссэн гэж Human Rights Watch байгууллагын төлөөлөгч Татьяна Локшина уламжлав. Тэрээр москвагийн Шереметьево онгоцны буудалд болсон уулзалтанд оролцсон .

Түүний ярьснаар, Снуоден нь тайлбартаа: хэрвээ ОХУ түүнд түр зуурын орогнол олговол, түүний хувийн амьдрал хангагдах болоод байна. Тиймээс тэр оросын эрх баригчдад хандахаар шийдсэн, ингэхдээ эцсийн эцэст Латин Америкт амьдрахаар төлөвлөж байна гэжээ.

Америкийн иргэн энд ирсэн өмгөөлөгчид, хүний эрхийг хамгаалагчдад болон парламентын гишүүдэд хандан оросын эрх баригчдад түүнд улс төрийн орогнол олгоход нөлөөлөхийг хүсчээ. Түүний ярьснаар, тэр өөрийн улсдаа амжилт хүсч байгаа бөгөөд түүний үйл ажиллагаануудаас “нэг нь ч АНУ-д хор хөнөөл учруулахад чиглэгдэж байгаагүй, цаашид ч байхгүй “гэжээ.

Ингэснээр тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины “хэрвээ тэр манай америкийн түншүүдэд хор хөнөөл учруулахад чиглэгдсэн үйл ажиллагаагаа зогсоох юм бол” Сноуденд улстөрийн орогнол олгоход бэлэн байгаа тухай нийтийн өмнө хийсэн мэдэгдэлд шууд бусаар хариу өгсөн.

Төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ТТГ-ын ажилтан асны энэхүү мэдэгдэлийг ийн тайлбарлав. Тэрээр тайлбартаа “Кремль нь Сноуденыг орогнол хүсч хандасан нь түүнийг АНУ-д хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулахаас татгалзсан гэж үзэж байна”.