Дэлхийн зуны Универсиад 27-р наадам БНТатарстан Улсын нийслэл Казань хотноо үргэлжилж байна. Өнөөдөр Универсиад наадмын 7-р өдөр юм. «Казаньд болж байгаа Универсиад бол оюутны спортын түүхийн хамгийн том үйл явдал юм» гэж Олон улсын оюутны спортын холбооны Монгол улсын төлөөлөгч Данзангийн Баясгалан «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагчад өгсөн ярилцлагадаа мэдэгдээд (Яриа)

Универсиадад оролцож байгаа бараг 200 тамирчин спортын 15 төрлөөр өрсөлдөх юм. Монгол улсын баг тамирчдын удирдагч Монголын спортын хорооны дарга ноён Жаргалсайхны хэлснээр Монгол улс Универсиадад 1973 оноос оролцож байна. Харин ийм том баг тамирчид оюутны наадамд анх удаа оролцож байна. (Яриа)

Тэмцээнд оролцсон монголын тамирчид эх орондоо буцав. Ойрын таван өдрийн тэмцээнд оролцогчид бас амжилт гаргаж, шинэ шинэ медаль хүртэнэ. 7-р сарын 17-нд Монголын баг тамирчид Оюутны 27-р наадмыг хаах ёслолд оролцох юм.