Вашингтон Сноудены хэрэг болон хүний эрх, хөрш орнуудтай нутаг дэвсгэрийн асуудлаар үүсгэсэн маргаан  зэрэг асуудлаар Бээжинг шүүмжлэсэн явдал хятад-америкийн стратегийн ба эдийн засгийн яриа хэлэлцээг хүндрүүлэв.

Яриа хэлэлцээ 7-р сарын 11-нд Вашингтонд хийж дууслаа. Ийм нөхцөлд БНАСАУ-ын цөмийн асуудалд хандах нийтийн хандлага болон хөрөнгө оруулалтын тухай хэлэлцээрийн асуудлаар хэлэлцээ хийж эхэлхээр тохиролцсон явдал нэг ёсны баланс (тэнцвэр) болов.

Вашингтонд хийсэн яриа хэлцээ 5 дахь нь, Хятадад удирдлага солигдож, АНУ-д Ерөнхийлөгч улирлан сонгогдсноос хойшхи анхных нь боллоо. Яриа хэлэлцээ америк-хятадын харилцааны гол эмзэг талыг илрүүлэв. АНУ-ын Ерөнхийлөгч Сноудены хэрэгт хандах Хятадын хандлагад сатгэл дундуур байна.

Барак Обамагийн яриа хэлцээнд оролцсон хятадын төлөөлөгчдийн гишүүн дэд ерөнхий сайд Ван Ян, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Зечи нартай хийсэн уулзалтын дүнгээр Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Сянганы эрх баригчид Бээжингийн зөвшөөрлөөр л ТТГ-ын хуучин ажилтныг Орос улс руу явуулсан гэж Вашингтон үзэж байна.

Ян Зечи мөн зэмлэлийг няцааж, Сянганы засаг захиргааны үйл ажиллагаа өө сэвгүй байна гэжээ. Түүнчлэн тэрээр Хятадад биш улс орондоо хүний эрхийг хэрхэн хангаж байгааг ажиглахыг АНУ-д зөвлөсэн байна. Вашингтон Шинжаан,Түвдийн байдалтай холбогдуулан шинэ зэмлэл тулгав.

Зүүн Хятад, Өмнөд Хятадын тэнгэсүүдийн арлуудыг тойрон гарсан маргааныг хүч хэрэглэх замаар зохицуулахаас түдгэлзэхийг Барак Обама Хятад улсад уриалав. Энэ мэдэгдлийг хятадын төлөөлөгчид асуудлыг «интернациональчлах» гэсэн ээлжит оролдлого хэмээн дүгнэв.

Зөрчил олон чиглэлээр хурцдсан нөхцөлд АНУ, Хятад улсууд сөргөлдөөнийг шатлан өргөжүүлж залхсан нь тодров. Энэ удаагийн яриа хэлэлцээ америкийн «G2» үзэл санааг сэргээх эхлэл болно гэж зарим шинжээч үзсэн билээ. Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер өөр саналтай байна.Тэрээр хэлэхдээ

«Хятад улс АНУ-тай хамт дэлхийг удирдах гээгүй нь тод зүйл. Хоёулаа удирдвал Хятад бага түнш нь болно шуу. Харин АНУ-тай дуртайяа зөвлөлдөж болно. Ямар байсан ч Хятад улс Хятад-Орос-АНУ гурвалжин дахь байр сууриа маш тод харуулав. Үнэн чанартаа АНУ-тай харилцах харилцаа Хятадад илүү чухал байж болно. Гэвч дан ганц гадна талаас харахад Оростой тогтоосон харилцааг эн түрүүнд тавьж байна. Хятад Орос улсыг бухимдуулахыг хүсэхгүй байна» гэв.

Вашингтонд талууд солонгосын асуудлаар байр сууриа ойртуулав. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар зөвшөлцсэн байна. Харин энэ асуудлаар БНАСАУ-ын удирдлагад улам хатуу шахалт үзүүлэх Хятадад тавьсан шаардлагаа Вашингтон татаж авах эсэх нь тодорхой биш байна.

Вашингтонд хийсэн яриа хэлцээний гол зорилго зөрчлийг зөөлрүүлж, санал зөрөхгүй хөгжлийн чиглэлийг тодорхойлоход оршиж байсан гэж Улс төрийн судлал, таамаглалын төвийн удирдагч Андрей Виноградов үзэж байна. Шинэ хүчин зүйл ашиг сонирхолыг нийцүүлэх замын эрэлийг хүндрүүлэв. Урд нэгтгэн нягтруулах хүчин зүйл хэмээн үзэж байсан харилцан ажиллагаа 2-р зэргийн зүйл болж байна гэж Андрей Виноградов хэлээд

«Зүүн Азид Хятад, АНУ-ын хоорондын зөрчил аажмаар хурцдаж байна. Энэ нь хэтдээ чухал ач холбогдолтой болно.Мөн үзэгдэл дэлхийн эдийн засгийн таагүй байдалтай холбоотой. Бээжин Вашингтон хоёр эдийн засгийн зохисгүй байдлыг улс төрийн алхам хийж сайжруулах ёстой. Оновчтой үйл ажиллагаа явуулж мэднэ. Гэсэн ч одоогоор хоёр талын харилцааны улс төрийн чиглэл зохисгүй хэвээр байна» гэв.

Одоогоос нэг сарын өмнө Калифорнид БНХАУ-ын дарга Си Зиньпин, Барак Обама нарын тохиролцсон зүйлийг урагш ахиулах бодолтой байна гэж талууд яриа хэлэлцээ эхлэхийн өмнө мэдэгдэв.

Гэвч хөрөнгө оруулалтын салбарт хэлэлцээр байгуулах асуудлаар хэлэлцээ хийж эхлэх тухай шийдвэр мөн чиг замаар хийсэн ганц алхам боллоо. Харин хэлэлцээ хэдийд хийж эхлэхийг талууд тодруулж мэдээлээгүй байна.

Хятадын тал ийм хэлэлцээ хийхийг анх удаа зөвшөөрч, хятадын хөрөнгө оруулалтыг улстөржүүлэх, америкийн зах зээлд хятадын компаниудыг ялгаварлан гадуурхахаас АНУ татгалзана гэдэгт найдаж байгаагаа мэдэгдэв. Си Зиньпин Барак Обаматой уулзахдаа эдгээр асуудлыг хөндөв.

Гэвч америкийн тал хятадын компаниудыг британийн буюу японыхтой адил тэгш эрхтэй болгох эсэх нь тодроогүй. Энэ нь хятадын талаас америкийн компаниудыг улс орныхоо зах зээлд олноор нь гаргах замд учруулсан саад тогторыг арилгах эсэхэд бас хамаатай юм.