Орос-хятадын “Тэнгисийн харилцан ажиллагаа-2013” цэргийн хамтарсан сургуулилтууд нь өчигдөр Владивосток хотод өндөрлөв. Орос, Хятадын усан цэргүүд хүнд хэцүү, аюултай нөхцөлд гар нийлэн үйл ажиллагаа явуулахад суралцацгаав. Хоёр орны цэргийн удирдлага хамтарсан сургуулилтын дүнг нарийн судлав. Гэхдээ одооноос Орос, Хятад улсууд цэргийн хэцүүхэн үйл ажиллагааг амжилттай явуулж чадна гэдэг нь тодорхой байна.

Сөнөөгч онгоц хөлөг онгоцны цуваан дээгүүр нисэх зуураа бөмбөг хаяж байна. Цөмийн хөлөг онгоцнууд их бууны төхөөрөмжүүд болон агаарын давшилтаас хамгаалах цогцолбороос хариу гал нээж байна. Энэ үед баруун далавчаас цуваанд дайсны шумбагч онгоц дөхөж ирж байна. Гэтэл далбаат хөлгүүд хоромхон зуур түүнийг устгаж байна.

Цэргийн ажиллагааны байлдааны сургуулилтын театр Владивостокийн Их Петр хааны буланд явагдсан. Орос-хятадын хамтарсан цэргийн сургуулилтуудад оролцогчид хамтран дайсны дайралтын үед агаараас эсэргүүцэх ажиллагааг туршиж байв.

Энд Дорнодын цэргийн тойргийн сөнөөгч Су-24 онгоц болон ПДХ төхөөрөмжүүд гол үүргүүдийг гүйцэтгэв. Үүний дараа тэд “далайн дээрэмчидтэй“ тулалдаанд орж, бага оврын пуужингийн онгоц болон шумбагч онгоцыг эзлэн авлаа. Энэ бүгд нь зүгээр л сургуулилтууд юм.

“Дээрэмчдийн” гараас хөлөг онгоц чөлөөлөх ажиллагаа нь нилээд бэрхшээлтэй тусгай ажиллагаа байв.Хөлгийг суллах ажиллагаанд долоон хөлөг онгоц, тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан тавцангийн нисдэг тэрэгнүүд,хөлөг онгоцыг эзлэн авч, доторх тасалгаануудыг хурдан шуурхай цэвэрлэх түргэн явагч завьтай тэнгисийн явган цэрэг оролцожээ.

Владивосток хотод ирсэн Хятадын хөлөг онгоцны бүрэлдэхүүнд цөмийн дөрвөн хөлөг онгоц, хоёр далавчит хөлөг онгоц болон хангамжийн хөлөг онгоц бас оржээ. Оросын талаас 8 хөлөг онгоц орсоны дотор ОХУ-ын Номхон далайн пуужингийн манлай “Варяг” хөлөг онгоц орж байна.

Орос, Хятад улсууд ийм хэмжээний томоохон цэргийн сургуулилтыг хоёрдахь жилээ зохиож байна.Хоёр орны тэнгисийн цэргүүдийн сургуулилтууд нь терроризмын эсрэг тэмцлийн хүрээнээс гараад байна гэдэгтэй мэргэжилтэнүүд санал нэг байна. ХМХ-үүдэд Орос, Хятад улсууд нь нийлээд цэргийн эвсэл байгуулж байгаа тухай хий хоосон яриа гарч байна.

ОХУ-ын Тэнгисийн црэгийн флотын Ерөнхий штабын дэд тэргүүн Леонид Суханов эдгээр хоосон яриаг няцаав. Орос, Хятадын цэргийн сургуулилтууд нь аль нэг орнууд руу чиглэгдээгүй гэж дэд адмирал тэмдэглээд

«Бид өөрсдийн орны ашиг сонирхолыг аливаа заналхийллээс хамтдаа хамгаалахад бэлэн байна. Мэдээж хэрэг, манай хээрийн сургуулилтууд нь дэлхий дахины анхаарлыг ихэд татаж байгаа. Зарим орнууд үүнд стэгэл дундуур байгаа, яагаад гэвэл энэ нь тэдний сонирхолуудад нийцэхгүй байгаа. Гэхдээ тэд бүс нутгийн томоохон хүч болох Орос, Хятад улсуудын энэхүү арга хэмжээнүүдийг хүлээн зөвшөөрхөөс өөр замгүй юм» гэлээ.

Цэргийнхний ярьж байгаагаар, орос-хятадын цэргийн харилцан ажиллагаануудын зорилго нь АНД-н бүс нутагт тогтвортой байдлыг хангах юм. Шинжээчдийн дийлэнхийн үзэж байгаагаар, Орос, Хятад улсууд нь ойрын үед ямар нэгэн хамтарсан цэргийн ажиллагаа эс явуулна.

Учир нь хэрвээ нөхцөл байдал шаардвал, цэрэг оруулах тухай улс төрийн шийдвэрийг орос, хятадын удирдагчид хурдан гаргаж чадах тухай асуудал нь нээлттэй хэвээр үлдэж байна. Орос, Хятад улсууд нь 2010 онд киргизийн өмнөд хэсгийн Ош хотод угсаатны сөргөлдөөний улмаас гарсан эмх замбараагүй байдалд мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэж чадаагүй.

Тиймээс зарим ХМХ дээр тараад байгаа Орос-Хятадын цэргийн эвслийг байгуулах тухай мэдээллийг харь газрынхны тухай мэдээлэлтэй харьцуулж үзэж болох юм. Ташрамд хэлхэд, энэ удаа ч гэсэн тэдгээрийг тойрсонгүй.

Японы ХМХ-үүд Японы баруун эргээр нисдэг таваг харсан тухай мэдээллийг тараажээ. Үүнээс болж ОХУ-ын Номхон далайн флотын хэвлэлийн албанд японы олон сэтгүүлчид хандан, харь гаригийн нисдэг таваг одоо явагдаж байгаа цэргийн сургуулилттай холбоотой юу хэмээсэн асуултыг удаа дараа тавьж байлаа.