ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров АНУ-ын Конгресс сирийн сөрөг хүчнийхэнд цэрэг техникийн тусламж үзүүлэх тухай ерөнхийлөгч Барак Обамагийн шийдвэрт хориг тавьсан явдал нь сирийн байдалд нөлөөлөхгүй . Энэ тухай тэр Беларус улсын ГХЯ-ны тэргүүн Владимир Макейтэй хийсэн яриа хэлэлцээрийн дүнгийн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдээд

“Энэ нь байдлыг өөрчлөхөд нөлөөлөхгүй гэж бодож байна. Дэглэмийг шүүмжлэгчид  янз бүрийн төрлийн зэвсгийг хангалттай тоогоор авч байгаа.Тэд энэ зэвсгээ идэвхтэй ашиглаж байна. Бага хуралд оролцогчид сирийн нутаг дэвсгэрийн аль нэгэн хэсгийг эзэлж аваад явна гэж  ярьдаг нь дэмий хоосон яриа биш бололтой.

Хэрвээ энэ санааг дагах юм бол бид хэзээ ч, ямар ч бага хурлыг зохион явуулж чадахгүй. Тэгээд ч бидний өрнөдийн түншүүд нэг жилийн өмнө баталсан Женевын хамтарсан мэдэгдэлийн заалтуудыг бүрэн хэмжээгээр биелүүлэхийн тулд  бага хуралд аливаа урьдчилсан нөхцөлүүдгүйгээр сирийн сөрөг хүчнийхнийг оролцох зөвшөөрлийг хангаж ажиллах үүрэг авсан» гэлээ.

ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Сирид химийн зэвсэг хэрэглэсэн мөрдөн шалгах ажиллагааны дүнгийн талаар хэлэхдээ, манай шинжээчид тухайн газраас дээж авсан бөгөөд Химийн зэвсэг хэрэглэхийг хориглох байгуулагаас батламжилсан лабораториудад судалгаа шинжилгээнүүдийг явуулсан.

Ингээд тэр сумыг гар аргаар хийсэн бөгөөд зарины хий агуулсан болохыг олж тогтоосон. Тэндээс сум болон зарины хий нь үйлдвэрлэлд ашигладаг стандартад огт хамааралгүй гэдэг нь тодорхой болсон. Үүн дээр нэмж хэлхэд, энэхүү сум болон хорт хийг Сирийн чөлөөт армийн хяналтан дор байсан нэгэн бүлэглэл 2013 оны 2-р сард сирийн нутаг дэвсгэр дээр хийсэн аж.

Сергей Лавров Сирид химийн зэвсэг хэрэглэсэнтэй холбогдуулан өрнөдийн зарим орнуудын байр суурийн талаар ийнхүү ярьсан юм.

«АНУ-ын төлөөлөгчид манай нарийн дүгнэлтүүдэд эргэлзэж байгаа гэж би сонссон. Бид 80 гаруй хуудастай баримт бичгүүд, гэрэл зургууд болон газар зүйн координат болон тодорхой процедуруудыг, дүнгийн хамт илгээсэн.

Ингэхдээ бид шинжээчид дээжийг лабораторт хүргэх хүртэл эдгээр баримт сэлтүүдийг гараасаа тавиагүй гэдэг баталгааг өгч байна. АНУ, франц, британийн түншүүдийн химийн зэвсгийг дэглэм хэрэглэсэн тухай мэдүүлгэ нь ямарч нотлох баримт байхгүй юм.

Тэдгээрт хаана, хэзээ гэдгийг ч заагаагүй байсан. Тэгээд ч зогсохгүй, дээж авсан шинжээчид дараа нь  шинжилгээг явуулсан гэдэг нь нотлогдохгүй байна. Эдгээр дээж нь нэг гараас нөгөө гар руу дамжиж байжээ.

Манай өрнөдийн түншүүдийн уламжилснаар, шинжилгээний  талы нь сэтгүүлчдээс авч байжээ. Энэ бүгд нь Химийн зэвсэг хориглох байгууллагын стандартанд үл нийцэж буй юм» гэлээ.

Сайдын онцолсноор, оросын шинжээчдийн хийсэн дүгнэлтүүдийг НҮБ-ын нарийн бичгийн газар, АЗ-д хүргүүлсэн бөгөөд эдгээр материалуудыг ил тод болгоход ямарч саад байхгүй.