Далай тэнгис дээрх болон агаарын байнуудыг их буугаар буудах,осолд орсон хөлөг онгоцонд тусламж үзүүлэх ажиллагаа зэрэг өнөөдөр орос-хятадын “Тэнгисийн харилцан ажиллагаа-2013” хамтарсан сургуулилтууд өндөрлөв.

Япон тэнгисийн их Петр хааны буланд гурван өдөр зохиогдсон. Хоёр талаас 20 орчим цөмийн хөлөг онгоцнууд, далавчит онгоцнууд, шумбагч хөлөг онгоцны эсрэг хөлгүүд болон хангамжийн хөлөг онгоцнууд төдийгүй 10 гаруй сөнөөгч онгоц болон тавцангийн нисдэг тэрэгнүүд оролцсон юм.

Энэ нь Орос, Хятадын тэнгист явуулсан хоёр дахь томоохон сургуулилт юм. Анхны сургуулилтууд өнгөрсөн оны зун Шар тэнгист явагдсан. Уламжлал ёсоор эдгээр сургуулилт нь Ази болон Өрнөдөд сонирхол, болгоомжлолыг нэгэн зэрэг төрүүлсээр буй юм. Cургуулилтууд нь гуравдагч орнуудад ямарч хор хөнөөхгүй юм.“Национальная оборона” сэтгүүлийн ерөнхий редактор Игорь Кротченко “Оросын дуу хоолой” радиод ярихдаа

«Сургуулилтад Орос, Хятад улсуудын цэргийн ойр дот харилцаа тусгалаа олсон. Энэ нь Ази, Номхон далайн бүсэд тогтвортой байдал болох хэсгүүдийн нэг бөгөөд гуравдагч орнуудад дарамт шахалт үзүүлэх аливаа зорилгыг агуулаагүй юм.

Энэ сургуулилт шаардлагатай зүйл, яагаад гэвэл, эл сэдвээр нилээд цуу яриа дэгдсэн. Сургуулилтын удирдагчид муу санаа худал агуулсан зүйлээс зайлсхийхийн тулд мэдэгдэл хийсэн» гэлээ.

Нөгөөтэйгүүр, Япон болон АНУ-ын батлан хамгаалах хүчнийхэн даваа гаригт Хоккайдогийн орчимд хамтарсан сургуулилтаа эхлүүлээд байна. Ингэхдээ японы болон америкийн 16 эргүүлийн усан онгоцууд нь бүр 7-р сарын 4-ний өдрөөс эхлэн Хоккайдогоос 300 км зайнаас хятад-оросын сургуулилтуудыг 24 цагаар ажиглалт хийж байсан юм.Энэ байдлын тухай Цэрэг-улс төрийн судалгааны хэрээлэнгийн дэд захирал Александр Храмчихин хэлэхдээ

«Орос-хятадын сургуулилтууд нь гадаад орчин руу чиглэгдсэн, өөрөөр хэлбэл, юуны түрүүнд АНУ, Япон руу чиглэсэн. Орос, Хятад улсуудын хооронд цэргийн түншлэл байж болох юм гэдгийг харуулж байна. Нэгдүгээрт, Хятадын удирдлага уламжлал ёсоор онцлон тэмдэглэхдээ, Орос улстай харилцах харилцаа холбоотны биш, тэгээд ч хэзээ ч тийм байхгүй гэдгийг хэлсэн» гэлээ.

Сургуулилтууд нь Орос, Хятадын хоорондын цэргийн салбар дахь итгэлцлийн өндөр түвшинг харуулсан бөгөөд хамтран өөрсдийн аюулгүй байдлыг хангахад сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.Геополитикийн тулгамдсан асуудлын академийн ерөнхийлөгч Леонид Ивашов хэлэхдээ

«Сургуулилт Хятад, Орос улсууд өөрсдийн үндэсний эрх ашгийг сахин хамгаалж буйг харуулж байна. Орос улсын Алс Дорнодйн бодлогод Японы талаас зарим нэгэн дарамт шахалт үзүүлж байна. Япон бол АНУ-ын холбоотон.

Тэдний нутаг дэвсгэр дээр АНУ-ын цэргийн томоохон хүчтэй бүлэглэл байна. Бид энэ бүс нутагт Японы тусламжтай АНУ-ын пуужингийн эсрэг болон агаарын цэргийн бүлэглэлийн эсрэг ажиглалт явуулж байна. Хятад улс нь АНУ, Японы зүгээс дарамт шахалтыг мэдэрч байна.

Тэднийг Зүүн-Хятадын болон Өмнөд-Хятадын тэнгисүүд дэхь маргаантай арлуудыг тойрсон сөргөлдөөнүүд түгшээж байна. Ингэхдээ Хятад улс руу явах нүүрс устөрөгчийн үндсэн гол урсгал явах Малаккийн хоолойн аюулгүй байдал ч мөн түгшээж буй юм» гэлээ.

Цэргийн сургуулилтууд өндөрлсөнтэй холбогдуулан явуулах цэргийн парадны дараа Хятадын усан цэргүүд Владивосток явж, тэнд хоёр хоногийг өнгөрүүлнэ. 7-р сарын 27-ны өдрөөс 8-р сарын 15-нд хүртэл орос-хятадын хуурай замын цэрэг дайчид терроризмын эсрэг “Мирная миссия-2013” /”Энхийн ажиллагаа-2013”/ сургуулилтуудыг Челябинскийн орчимд явуулахаар төлөвлөөд байна.