7-р сарын 9-нд Орос улс НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд Сирид засгийн газрын хүчин бус, харин сөрөг хүчнийхэн химийн зэвсэг хэрэглэсэн тухай баримт нотолгоонуудыг гардуулав. АНУ болон өрнөдийн орнууд сирийн босогчдод зэвсэг нийлүлэх хоригийг цуцлахын тулд Башар Асадын дэглэмийг хэрцгий аргуудыг хэрэглэж байна хэмээн буруушааж байсан.

Энэ оны 3-р сарын 19-нд Алеппо хотын орчимд сирийн босогчид зарины хийтэй сумыг ашигласан байсныг Оросын шинжээчид олж тогтоосон. Оросын баримт материалууд  АНУ-ынхаас нэг чухал хүчин зүйлээр давуу юм.

АНУ  дээжийг зуучаас авсан байдаг.Оросын талын шинжилгээ зэсвэг унасан уг газраас хийгдсэн. Тэдгээрийг Олон улсын химийн зэвсгийг хориглох байгууллагаас батламжилсан оросын лабораторуудад шинжилсэн. Бүрдүүлсэн материалуудыг тээвэрлэх, хадгалах болон шинжлэх ажил нь нарийн дэгтэй явагдсан.

Газар дээр нь нарийн шинжилгээний ажил явуулсан нь босогчдыг “Башаир -3” удирдлагагүй сум тавьсан болохыг нотолсон гэж НҮБ-ын дэргэдэх Оросын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэв. 26 хүн алагдсаны 16 нь сирийн цэргийн албан хаагч байсан.

86 хүн янз бүрийн зэргийн хүндрэлтэй шархадсан. Оросын шинжээчдийн гол дүгнэлт  аж үйлдвэрийн бус зарин ашигласанд оршиж буй юм гэж Виталий Чуркин тэмдэглээд

«Шинжилгээний дүнгээр уг байлдааны зэвсэг нь аж үйлдвэрийн бус аргаар хийгдсэн бөгөөд зарины хийгээр дүүргэсэн байсныг олж тогтоосон.Техникийн үзүүлэлтүүд зариныг мөн үйлдвэрийн бус аргаар гаргасан болохыг нотлосон.

Дээжүүдэд химийн стабилизаторууд илрээгүй болох нь саяхны үйлдвэр болохыг харуулж байна. Сумны хувьд гэвэл, химийн зориулалтаар ашиглахад стандартын бус юм. Ашигласан гексоген нь стандартын зэр зэвсэгт ашиглагддаггүй» гэлээ.

Энэхүү баримт нь Дамаскийг сирийн арми химийн зэвсэг хэрэглэсэн гэх зэмлэлээс бүрэн чөлөөлж байгаа юм. Армийн хэрэглэж байгаа суманд ийм төрлийн найрлага ордоггүй.

АНУ мэдэгдэлдээ, оросын дүгнэлтүүдийг хараахан аваагүй байна, гээд урьдаас зүйд нийцнэ гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни хэлэхдээ

«Одоогоор бид сирийн засгийн газраас өөр энэхүү таамаглал ашигтай байж болох ямарч баримт мэдээллийг аваагүй байна. Бид химийн зэвсэг  сирийн засгийн газраас гадуур хяналтанд байсан гэдэгт хүчтэй эргэлзэж байна» гэлээ.

Химийн зэвсгийг хориглох байгууллага  НҮБ-ын дэмжлэгтэй 1997 онд байгуулагдсан. Уг байгууллагын гол зорилт бол химийн зэвсгийг хэрэглэхийг хориглох болон устгах юм. Энэхүү олон улсын байгууллага нь химийн зэвсгийг ашигласныг тогтоож чадах бүрэн эрхтэй гол байгууллага юм.

Сири нь босогчдын хэрэглэсэн үй олноор устгах химийн зэвсэгт нарийн мөрдөлт явуулах зорилгоор тус улсад Олон улсын байгууллага болон НҮБ-ын шинжээчдийн багийг уриад байна.