Япон улс Бээжинг тэнгисийн хилийг өөрчлөх эрсдэлтэй алхам гаргаж байгаа хэмээн буруушаасан байна. Энэ тухай өчигдөр гарсан Японы БХЯ-аас тус улсын ерөнхий сайд Синдзо Абэд өргөн барьсан долоо хоног тутмын шинэ тайланд дурьджээ.

Нутаг дэвсгэрийн маргаантай асуудал хурцдаж байгаа энэ цаг үед, японы үндсэн хуулийг эргэн харах болон японы батлан хамгаалах хүчнийг бүрэн хүчтэй арми болгон хувиргах нь нилээд бодит асуудал мэт санагдана. Тэгвэл энд холбоотон нь хэн бэ, гол дайсан хэн бэ гэдэг асуудлуудыг бас эргэн харах ёстой болж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ерөнхий сайд Синдзо Абэ Эн-Эйч-Кэй телевизийн сувгаар тус улсын тэргүүлэх улс-төрийн намуудын төлөөлөгчидтэй мэтгэлцээнүүдийг явуулсан юм. Нэгэн удаагийн мэтгэлцээн нь 2012 онд Батлан хамгаалах хүчнийг Үндэсний батлан хамгаалах арми гэж нэрлэх саналыг Ардчилсан-либерал намаас тавьж байсан.

Одоо Батлан хамгаалах хүчнүүдийг бүрэн чадалтай сайн арми болж хувирах хүртэл хоёр нөхцөл байдал тусгаарлаж байна. Нэгдүгээрт, давших зэвсэглэл буюу агаараас цохилт өгөх нисэх хүчин, алсын тусгалын баллистик пуужингууд болон стратегийн бөмбөгдөгч онгоцнууд байхгүй.

Одоогийн өндөр хөгжилтэй Японы шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарт эдгээр хүчин нь цөмийн зэвсгийн нэгэн адил бий болгож ядах юмгүй юм. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 9-р бүлэгт, батлан хамгаалах хүрээнээс гарсан цэргийн хүчнийг аливаа зорилгоор ашиглахыг шууд хоригложээ.

Чухамхүү энэ заалтыг Синдзо Абэ эргэн харахыг хүсчээ. Энэ нь Японд улс орныг хамтын хүчээр батлан хамгаалах эрх олгох бөгөөд ингэснээр, тус улсын нутаг дэвсгэрээс алс хол явагдах байлдааны үйл ажиллагаанд холбоотнууд оролцох боломжтой, тухайлбал, АНУ .

Хэдэн жилийн өмнө үндсэн хуулиндаа холбогдох нэмэлтийг оруулахыг Вашингтон Токиогоос уйгагүй шаардаж байсан байна. Харин одоо АНУ Абэг төдийлөн халуунаар дэмжихгүй байна гэж оросын нэрт Япон судлаач, шинжээч Александр Панов ярьж байна.

Түүний үзэж байгаагаар, тус улсын хөрш орнуудтайгаа нутаг дэвсгэрийн маргаантай асуудал улам хурцдаж байгаа энэ цаг үед, америкчууд Японыг бүрэн сайн зэвсэгтэй болох нь Ази, Номхон далайн бүс нутгийн байдлыг хурцатгана гэж сэрэмжилж байна.

АНУ Японыг өөрийн цэргийн гол холбоотноо болгох санаа хөрч болзошгүй байгаа нь бас нэгэн хүчтэй шалтгаан гэж Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн дэргэдэх Олон улсын судлагааны хүрээлэнгийн шинжээч Андрей Иванов тэмдэглээд

«Энд Америк, Хятад улсуудын стратегийн харилцааны тухай яригдаж буй юм. Саяхан америк-хятадын өрсөлдөөн илт өсч байсан. Үүнийг дарах товчлуур нь Хятад улс АНУ- ын тавьсан “Их хоёр”-ын хоёр талын эвслийг байгуулах албан бус саналаас татгалзсан явдал байсан.

Үүний хариуд Вашингтон “Азид эргэн ирэх стратегийг” батласан бөгөөд Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеландыг оролцуулсан хятадын эсрэг илэн далангүй эвслийг байгуулж эхэлсэн. Бээжин энэхүү зөрчилийг хүлээн зөвшөөрч, сөрөн зогсож, өөрийн флотын зузаатгаж эхэлсэн.

Гэхдээ одоо Хятад АНУ-тай харилцаагаа өөр зарчмууд дээр үндэслэн хөгжүүлэхийг зорьж байгаа тухай шинжээчдийн дэвшүүлсэн таамагууд гарч эхлээд байна. Энэ нь өрсөлдөөн биш, хамтын ажиллагаан дээр суурилсан байх юм. Энэ утгаараа, хуучин “Их хоёр”-ын эвслийг таахад юу байхав.

Ийм төрлийн уриалга нь 6-р сард Калифорнид ерөнхийлөгч Барак Обама болон Хятадын дарга Си Зиньпин нарын ДХУ-ын дараа илүүтэй эрчимжих болсон. Хятад, АНУ-ын удирдагчид хамтын ажиллагаа нь, үзэл бодлын зөрүүтэй  үйл ажиллагаанаас илүү эрхэм гэдэг нэгдсэн дүгнэлтэнд хүрсэн бололтой» гэлээ.

Гэхдээ зарим орнуудын хувьд хоёр хувилбарын аль аль нь таалагахгүй байгаа аж. Иванов 2009 онд японы тэр үеийн ерөнхий сайд Юкио Хатоямагийн ярьж байсныг сануулж байна. Тэр үед ноён Хатояма Вашингтон, Бээжингийн зөрчил Японыг автоматаар Хятадын дайсан болгоно гэж ярьж байсан удаатай. Нөгөө талаас “Их хоёр” нь Японыг АНУ-ын хүндтэй,тавтай түнш статусаас нь дэлхийн гуравдагч зэргийн статустай орны байр суурин дээр аваачиж байна.

Хэрвээ яг одоо америк-хятадын эвсэл бодит байдлаар хэрэгжиж эхлэх юм бол «Япон улс АНУ-ын Хятадыг тогтоон барьдаг механизмын нэг хэсэг, дуулгавартай холбоотон байхаа больж, бие даан “их ахыгаа” эргэн харалгүйгээр өөрийн найзууд болон холбоотнуудаа сонгох ёстой юм» гэсэн Юкио Хатоямагийн санаа цагаа олсон байж болзошгүй юм