Манай орон ТТГ ба Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноудены мэдүүлэг авсан хийгээд түүнийг хүлээж авахад бэлэн байна. Харин Сноуден шилжин суух улсад хэдийд яаж хүрэх асуудал тулгарсан гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро зарлан мэдээлэв.

Сноуденд Латин Америкт улс төрийн шалтгаанаар хоргодох эрх олгох үйл явдал улс төрийн хамтын үйл ажиллагаа, АНУ-ын эсрэг дипломат явуулга болж байна. Венесуэлээс гадна Боливи, Никарагуа улсууд Сноуденыг хүлээж авахад бэлэн байна. Түүнчлэн Куба түүний мэдүүлгийг авч үзэхэд бэлэн байна.

Сноудены «шилжин суух» асуудал маш хүнд түвэгтэй байна. Тэр Куба улсыг нэвтрэн дамжиж Венесуэл руу онгоцоор явбал замын нэг хэсэг нь АНУ-ын нутаг дэвсгэрийн дээгүүр гарна. Тэгвэл сууж явсан онгоцны эргэн тойронд ямар ч үйл явдал болж мэднэ. Боливийн Ерөнхийлөгч Эво Моралесын онгоцыг Австрид саатуулснаас хойш Европын дээгүүр нисэх зам үнэн чанартаа хаагдсан.

Франц, Испани, Португал улсууд Сноудены сууж яваа онгоцын замыг хаах юм. Мөн Ирландийн дээгүүр нисч үл болно. Оргодол сууж яваа онгоцыг буулгахад бэлэн байна гэж Ирландийн эрх баригчид зарлан мэдээлжээ.

Харин онгоцоор арга буюу нисэх юм. Сноуден нэлээд удаж байна. Энэ нь Орос АНУ-ын хоорондын харилцаанд зохисгүй нөлөөлж мэдэхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шууд мэдэгдлээ. АНУ ч Сноуднеоос болж ОХУ-тай муудалцах гээгүй.

Ерөнхийлөгч Барак Обама «Сноудены хэргээс» болж 9-р сард Орос улсад хийх айлчлалаа болиулахад бэлэн байна гэсэн оросын зарим сонины мэдээллийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга 7-р сарын 8-нд няцаав.

АНУ-д Үндэсний аюулгүй байдлын агентлагийн мөрдөн тагнах ажиллагааг илчлэсэн этгээдийг төрийн нууцыг задлаж, тагнан турших ажиллагаа явуулсан ялаар яллаж, насаар нь шоронд хорих буюу цаазаар авах шийдвэр гаргах юм. Сноуден ийм шийтгэлийг аль хэдийнэ ухаарсан. Өнөөдөр «Гардиан» сонинд нийтлэсэн 6-р сард Хонконгод байхдаа өгсөн дэлгэрэнгүй ярилцлагын үлэмж хэсэг үүнийг нотлон харуулж байна.

«Засгийн газраас миний хэрэг мөрдөн байцаах ажиллагаа явуулж эхлэнэ гэж бодож байна. 1917 оны тагнуулын тухай хууль зөрчиж, хүнд гэмт хэрэг үйлдэж, олон улсын хэмжээнд мөрдөх систем байгааг мэдээлж, манай дайсануудад тусласан гэж үзэж, надад хүнд ял тулгана» гэж Сноуден хэллээ.

WikiLeaks компанийн ажил нэгтнүүдий нь мэдээлснээр Сноуден улс төрийн шалтгаанаар хоргодох хүсэлт 21 улсад тавьсан байна. Бразил, Хятад, Герман, Франц, Итали, Энэтхэг улсууд тэдгээрийн дотор байна. Тэр москвагийн «Шереметьево» нисэх онгоцны буудалд хоёр долоо хоног байх үйл явдал эцэслэх дөхөв. Гэвч эцэс төгсгөл ямар болох нь тодорхой биш байна.