7-р сарын 8-нд Египет улс орноо гүнзгий хямралаас гаргах «замын зурагтай» болсон. Ерөнхийлөгчийн үүрэг түр гүйцэтгэгч Адли Мансур зохицуулалтын үе шатыг тодорхойлсон Үндсэн хуулийн тунхаглалыг зарлан мэдээлэв.

Эдгээр нь шинэ Үндсэн хуулийг хоёр сарын дотор бэлтгэх, бүх ард түмний санал хураах, парламентын сонгууль 2014 оны 2-р сард, ерөнхийлөгчийн сонгууль парламентыг бүрдүүлсний дараа явуулах үе шат билээ.

«Замын зургийн» агуулгыг сайтар бодож, армийн командлалтой уялдуулан зохицуулсан юм. Энэ баримт бичиг дотоодын асуудлуудыг шийдвэрлэхэд туслах ёстой. Харамсалтай нь мөн замаар замнахад цаг хугацаа бага байна.

Бослого хийж, баривчлагдсан ерөнхийлөгч Мурсийг суллахыг сөрөг «Лалын ахан дүүс» хөдөлгөөн өөрийн талынханд шууд уриалав. Тэр ч байтугай тус хөдөлгөөн бүс нутгийн радикал лалын бүлгүүдээс тусламж авах гэж байна.

Египетийн ба өрнөдийн сонинуудын мэдээлснээр сирийн лалын зэвсэгт бүлгүүд Каир, Александрия, Синайд ажиллага явуулж байна. «Лалын ахан дүүс» хөдөлгөөний салбарууд энд ажилладаг. Палестины «Хамас» радикал бүлэг египетийн шинэ эрх баригчдыг зэмлэн буруушаав.

Ер нь мөргөлдөөнийг интернационалчилж, Египетийг гадаадын хөлсний бүлгүүд арми, засаг захиргаантай байлдан дайтаж байгаа «хоёрдохь Сири» болгож хувиргахыг санаархсан юм.

Гэвч египетийн улс төрийн зарим зүтгэлтэн өөдрөг үзэлтэй байна. Египетийн Үндэсний дэвшилт намын дарга Саид Абд аль-Аль «ОДХ» радиод ярилцлага өгөхдөө «Лалын ахан дүүс» нэр нүүрээ барсныг тэмдэглэв. «Лалын ахан дүүс» эхлээд Египетэд дараа нь бүс нутагт нөлөөгүй болж мэднэ гэж тэр тааварлав. Гэвч үүнд тодорхой цаг хугацаа шаардагдана.

«Лалын ахан дүүс» Египетэд дам пуурснаас хойш мөн төсөл арабын өөр орнуудад дампуурна гэдэгт найдаж байна. «Лалын ахан дүүс» өрнөдийн тусгай албадын тусламжтайгаар түшиц газруудаа байгуулсан Сири, Палестин, Ирак улсуудад дампуурах бололтой» гэж аль-Аль хэллээ.

Оросын Ойрхи Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатанговский ийм үнэлгээг ерөнхийд нь сайшаан дэмжиж байна. Гэвч Ойрхи Дорнодод тус хөдөлгөөний бүх салбарыг устгасан гэхэд эртэднэ гэж тэрээр үзэж байна.

«Мурсийг огцоруулсан явдал «арабын хавар» гэгчэд хамрагдсан орнуудад «Лалын ахан дүүс» хөдөлгөөний байр сууринд өгсөн хүчтэй цохилт болсон юм. Энэ нь «Лалын ахан дүүс» засгийн эрхэнд гарсан Тунис болон бүс нутгийн өөр хэдэн улсын сөрөг бүх хүчнийг тэмцэх, мөн хөдөлгөөний байр сууринд давшлахад зоригжуулна» гэж Евгений Сатановский хэллээ.

Шинэ Үндсэн хуулийн тунхаглал Адли Мансурыг хууль тогтоох санаачилгатай болгов. Тэрээр засгийн газар, армитай зөвлөлдснийхөө дараа ямар ч зарлиг гаргах эрхтэй байна. Арми шийдэмгий арга хэмжээ авах бодолтой байна.

Армийн анги салбарууд 7-р сарын 9-өөс Каир болон улс орныхоо бусад бүс нутагт стратегийн ач холбогдолтой бүх барилга байгууламжийг хатуу хяналтад авсан юм.