2011-2012 онд АНУ-ын SETI хүрээлэнгийн эрдэмтдийн нээсэн Дэлхийн ван гаригийн 4-5-р хиймэл дагуулуудыг нэрлэх санал хураалт 2-р сараас Интернетэд явагдав. Одон орон судлаачид мөн гаригийн нэрэнд нийцэх сонгодог үлгэр домгийн 12 нэрнээс сонгож авах боломж нийт олонд олгов.

Дэлхийн ван (Плутон) бол хойт насны грек бурхны эртний ромын нэр юм. Санал хураалтад оролцогчид нэр санаачлах боломжтой байсан. «Vulcan» нэр шалгарав. Америкийн «Star Trek» уран сэтгэмжийн телевизийн цуврал кинонд ийм нэртэй гариг байгаа. Мөн Vulcan бол ромын гал, галт уулны бурхан юм.

Гэвч Олон улсын одон орны холбоо энэ нэрийг няцаав. Үлгэр домгийн боловч хойт насанд хамаагүй нэр хэмээн үзсэн байна. Түүнээс гадна Х1Х зуунд нэгэн гариг ийм нэртэй болсон аж. Иймээс Дэлхийн ван гаригийн дагуулуудад санал хураалтын дүнгээр 2-3-р байр эзлэсэн Kerberos, Stix гэсэн нэр өгчээ.

Чухам хэн тэнгэрийн биетэд нэр өгч байна вэ? Одон орны хүрээлэнгийн Звенигородын одон орны оргилын захирал Сергей Барабанов ярихдаа

«Одон орон судлаачид өөрсдий нь нээсэн гаригийг бусдаас түрүүн нэрлэх эрхтэй. Харин тэд мөн эрхээ өөр этгээдэд олгох шийдвэр гаргаж мэднэ. Тухайлбал Олон улсын одон орны холбоонд даалгана. Ямар байсан ч Олон улсын одон орны холбооны тусгай комисс нэрийн хувилбаруудыг авч үздэг. Жишээ нь жижиг гаригийг эртний ром грекийн бурхны буюу аугаа их зүтгэлтнүүдийн нэрээр нэрлэж байна» гэв.

Гэвч шинээр нээсэн оддыг дугаарлан цэст багтаадаг. Харин эртний хамгийн хурц тод оддын гол төлөв араб нэрийг хэн ч хучингүй болгох гээгүй гэж Москвагийн УИС-ийн физикийн факультетын одон орны судлалын хэлтсийн доцент Владимир Суржин хэлээд

«Шившигт байгууллага буюу луйварчдаас одны нэр худалдан авахыг санаачлавал битгий итгэ. Одон орон судлаачид одонд нэр өгдөггүй. Сөнөж мэдэх биет тухайлбал солирд нэр өгдөг» гэв.

Биетийг нээгч нэр сонгох тэмцээнийг зарлах эрхтэй. Гэвч Олон улсын одон орны холбооны комисс бүрэн төгс шийдвэр гаргах юм. Комиссын гишүүд нэр давтах буюу нэр нүүрээ барсан хүний нэрээр нэрлэхээс сэрэмжилнэ.

Бусдаас илүү санал авсан нэрийг ч тэр болгон сайшаахгүй. 2015 онд Дэлхийн ван гаригт нээх биетүүдийн нэрэээр санал асуулга явуулвал нэг хэсгий нь хэрэгсэхгүй байж болзошгүй гэж Владимир Сурдин үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Миний бодоход нийт олны санаачилсан дийлэнх олонхи нэрийг батлана. Жижиг гаригт өгсөн олон мянган нэр болон Ангараг гариг, Сугар гаригийн гадрага дахь биетүүдийн олон арван мянган нэр байгаа. Эдгээр нэрийг давтах ёсгүй. Жишээ нь нэр давтагдсан учир дэлхийд «Москва» нэртэй хэдэн хот байгаа» гэв.

Дэлхийн ван гаригийн хиймэл дагуулуудыг нэрлэх санал асуулгад оролцсон «үлгэр домгийн цэс» гэгчийг хэрэглэж болно. Микки-Маус гэх мэт Диснейн хүүхэлдэйн киноны баатаруудын нэр нэмэгдэх бололтой.

Энэ нь учир үндэстэй үйл хэрэг болно. Дисней Микки-Маусын нохойг Pluto гэжээ. 1930 онд Дэлхийн ван (Плутон) гаригийг нээсэн тухай дэлхийг догдлуулсан сонин мэдээ Диснейг бишрүүлсэн гэлцдэг.