Оросын армид программистууд шаардлагатай байна. Тус улсын БХЯ ны сайд Сергей Шойгу авъяаслаг оюутан залуучуудыг цэргийн боловсруулалтуудад татахыг хүсч байна. Тухайлбал, Санкт-Петербургийн Үндэсний мэдээллийн технологийн их сургуулийн оюутан залуус. Саяхан тэд программ хангамжаар тав дахь удаагаа дэлхийн аврага болсон.

Орос улсын арми шинэ программ хангамж болон зэвсэгт хүчний IT бүтээгдэхүүнүүдийг байгуулахаар идэвхтэй ажлыг явуулж байна. БХЯ-аас мэдэгдэхдээ, эдгээр зорилтуудыг шийдвэрлэх нь “хөтөлбөрт зориулж өндөр ур чадвартай, стандартны бус программуудын эрэмбэ дарааллыг боловсруулахыг “ шаарддаг гэжээ. Тэгээд энэ нь оросын IT-ийн мэргэжилтэнүүдийн гайхуулах юм нь шүү дээ.

Санкт-Петербургийн программмистууд өөрсдийгөө дэлхийн нэг номерын болохыг батлан харуулаад байна. Ингэхэд тэд ээлжит удаагаа International Collegiate Programming Contest цомоор шагнагдсан. Энэ нь IT-ийн олон улсын хамгийн нэр хүндтэй шагнал юм.

Энэхүү ялалтыг гэнэтийн гэж хэлж хэрхэвч болохгуй. Энэхүү олон аврага шалгаруулах тэмцээнд Орос улс 1993 оноос эхлэн оролцож байна. Ингэхдээ петербургийнхэн бүр хамгийн шилдэг нь. Тэгээд ч Нева мөрөн дээрх хотыг IT-гийн дэлхийн нийслэл хот хэмээн нэрлэх болсон.

Энэ тухай Санкт-Петербургийн Үндэсний мэдээллийн технологийн их сургуулийн программ хангамжийн тэнхимийн декан Владимир Парфенов ийн ярьж байна: «Энэ салбар бол Орос улсын хувьд маш чухал салбар юм. Бид олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцон, аврага болоод зогсохгүй бас программ хангамжийн салбарын компаниа ажиллуулж байна.

Энэ бол дэлхийн ангиллын компаниуд бөгөөд Москва, Петербургт болон бусад хотуудад ч байдаг. Бид хайлтын “Яндекс “компанитай. Дашрамд хэлэхэд, ийм төрлийн хайлтын компани нь гуравхан улсад байдаг юм. Энэ бол Хятад, ОХУ болон АНУ. Бид эдгээр орнуудад байдаг нийгмийн сүлжээнүүдтэй. Дэлхийн аврагын шагналыг хүртсэн хүүхдүүд IT компаниудын сонирхолыг маш ихэд татаж байгаа» гэж хэлсэн.

Батлан хамгаалах яам Орос улсын компьютерын суут ухаантнуудыг цуглуулж, тэдэнд санхүүгийн чансаатай төслийг санал болгох гэж байна. Цэргийн байгууллага нь авъяаслаг залуучуудыг ажиллах бүхий л бололцоогоор хангахад бэлэн байна. Залуу программистууд хоёрдагч тэжээлийн үүсвэрүүд дээр цахим төхөөрөмжүүдийг бүтээхээр зорьж байна. Түүнчлэн холбоо болон робот техникийн салбарт шинийг бүтээх юм.

Хэрвээ залуусын сонирхлыг БХЯ татаж чадвал, тэд эрдэм-шинжилгээний ротууд дээр ажиллах байх. Армид эрдэм-шинжилгээний ротуудыг байгуулах санаа нь өнгөрсөн 3-р сард БХ-ын сайд Сергей Шойгуг оросын тэргүүлэх их, дээд сургуулиудын редторуудтай уулзалт хийх үеэр гарсан юм.

Тэр үед их, дээд сургуулиудын төгсөгчдийг армид жирийн цэргийн албан хаагчаар илгээх нь зүйд нийцэхгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Тэд эх орондоо дээд зэргийн ашигтай тийм газар алба хаах ёстой юм.

Ингэхдээ программм хангамжийн тэнхимийн декан Владимир Парфеновын таамаглаж байгаагаар, аврага программистууд нь эрдэм-шинжилгээний ротуудад очих нь юу л бол. Түүний ярьснаар, тэд чөлөөтэй нислэгийн хүмүүс. Тэгэхээр тэд бол хатуу сахилга дэглэмтэй иргэний бүтцүүдэд ч очихгуй.

Нөгөөтэйгүүр, Оросын шилдэг компьютерын мэргэжилтэнүүд армид ашигтай ажиллах бас боломжтой юм гэдгийг Парфенов  үгүйсгэхгүй байна. Ялангуяа, хэрвээ программистууд ротод биш, харин улсын батлан хамгаалахын захиалга хэрэгжүүлдэг компаниудад ажиллуулвал зохистой.