Даваа гаригт Египтийн арми тус улсын нийслэл хотод нөлөөгөө чангатгалаа. Одооноос төрийн байгууллагуудыг арми хүчтэй хамгаалж байна. Энэ нь тус улсын огцорсон ерөнхийлөгчийн талынхан Каирт БН гвардийн хуаран руу халдах гэж оролдож хийсний дараа болжээ. Буудалцасны улмаас 40 орчим хүн алагджээ.

Түүнээс гадна “Мусульманы ахан дүүс “хөдөлгөөний египтийн салбар зөвлөл өнөөдөр өөрийн талынхныг бослогод уриалжээ. Энэ тухай уламжлал ёсоор тус хөдөлгөөнийг дэмждэг катарын “Аль-Жазира” телевизийн суваг уламжлав.

Оросын ерөнхиийлөгч Владимир Путин чухамдаа үйл явдлыг ийн өрнөхөөс сэрэмжилэн, 7-р сарын 7 нд Астанад Казахстаны ерөнхийлөгч Назарбаевтай уулзахдаа ийн ярьсан юм: «Сири  иргэний дайнд нэрвэгдээд байна. Харамсалтай нь, Египт ч мөн тийм зам руу явж байна. Египтийн ард түмэн  сөрөг байдлаас зайлсхийгээсэй гэдгийг хүсэх байна» гэж хэллээ.

Египтийн зарим шинжээчид байдлыг засч болно хэмээн үзэж байна. Энэ бүхэн  шинэ ерөнхийлөгчийн үйл ажиллагаагаас шалтгаалах юм гэж египтийн улстөр судлаач хани Айяд ярьж байна: «Шинэ удирдагч  ард түмний эрх нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулан, харин ард түмэн юуны түрүүнд эрх баригчид хүний эрхэнд, хүмүүсийн үзэл бодолд, ардчилсан үнэт зүйлсүүдэд хүндэтгэлтэй хандах болно гэдгийг мэдэрвэл, хамтдаа үлдэнэ. Бүх юм ерөнхийлөгчийн гарт байна. Үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч Мурсигийн жишээг сургамж болгон авах хэрэгтэй юм. “Мусульманы ахан дүүсийн” үзэл санааг дэмжэнэгүй сая сая хүн түүний төлөө саналаа өгсөн. Тэд ийм золиосонд явахад бэлэн байсан, түүнээс зөвхөн ард түмний шаардлагуудыг биелүүлэж, дарангуйллыг утсгахыг л шаардсан» гэж хэллээ.

Бусад хүмүүс үйл явдал маш аюултай тал руу эргэж байна хэмээн үзэж байна. Тэдний нэг египтийн улстөр судлаач, доктор Аббас Кунфуда: «Египтэд эмх замбараагүй байдал тогтон, засгийн эрх үндсэн хуулийн зарчмын дагуу биш, өөрөөр хэлбэл одоогийн Тахрирын талбайн үйл явдал шиг завтах аюул нүүрлэж буй юм. Үүний шалтган нөхцөл арабын ертөнцид ардчилал тогтоогуйнх юм. Египт улс  улс төрийн мухардалтанд ороод байна. Ингэхдээ одоо энийг мэдэрч байгаа хүн үгүй. Арабын ардчиллын өвөрмөц нэг онцлогийг энд мартаж болохгуй, тэр бол террористуудын эрс хурцадмал байдал. Чухамдаа бол бүс нутагт АНУ ын сүүлийн хэдэн жилийн туршид явуулсан хоосон ардчиллын үр шимийг хүртэж байна гэлтэй» гэж хэлсэн.

Нөгөөтэйгүүр, санхүүгийн шинжээчдийн батлан хэлж буйгаар, египтийн эдийн засаг ангалын итмэг дээр тулж ирээд байна. 2013 оны эцсээр Египтэд гадаад, дотоодын өр зээлийг төлөхөд 33 тэрбум ам. долл. шаардагдана. Тус улсын алтны нөөц гурав дахин багасч, Хосни Мубаракийн үеийн 36 тэрбум ам.доллароос 2013 онд 13,5 тэрбум ам. долл. хүртэл буураад байна. Улс төрийн тогтвортой байдал аажимд ирсэн тохиодолд тулгамдсан асуудлыг хөрөнгө орууллатын замаар шийдвэрлэж болох юм. Хэрвээ тогтвортой байдал цаашид ч хойшлогдсоор байх юм бол, Египтийн эдийн засаг  хүнд цаг үеийг хүлээж байна.