Америкийн тагнуулын нууцыг задлан илчлэсэн Эдвард Сноуден цаашид яах нь урьдын нэгэн адил тодорхой биш байна. ТТГ-ын оргосон ажилтан москвагийн Шереметьево нисэх онгоцны нэвтрэн дамжих буст хоёр долоо хоног байж, ямар нэг улсад улс төрийн шалтгаанаар хоргодох эрхтэй болохыг оролдож байна. Түүнийг тойрон олон улсын хэрүүн шуугиан дэгдэв.

Эдвард Сноуден тусгаарлах нөхцөлд суухад залхаж, энэ долоо хоногийн эхээр улс терийн шалтгаанаар хоргодох эрх өөртөд нь олгохыг гуйсан мэдүүлэг 20 улсад явуулав. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүний хүсэлтэд бусдаас түрүүн нааштай хандсан боловч Сноуденд нэгэн болзол тавьжээ. Тэрээр хэлэхдээ: «Сноуден энд үлдэхийг хүсвэл америкийн түншүүдэд хохирол учруулах ажиллагаагаа зогсоох ганц болзолыг биелүүлэх ёстой. Байдлаас харахад өөрийгөө хүний эрхийг хамгаалагч, хүний эрхийн төлөө тэмцэгч хэмээн үзэж байгаа Сноуден ийн ажиллагаагаа зогсоох гээгүй. Иймээс ямар нэг улсыг сонгон авч, тийшээ очиж суух ёстой» гэв.

Орос улсад үлдэх нь шилдэг хувилбар биш гэж Сноуден үзэж эрэх ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Тэр зуур Москвад байгалийн хий нийлүүлэгч улсуудын дээд хэмжээний уулзалт болсон юм. Иран, Венесуэл, Боливийн удирдагчид оролцогчдын дотор байсан. Эдгээр улс Вашингтоны аяг дагахгуй байна. Сноудены байдлыг тайлбарлаж өгөхийг сэтгүүлчид Боливийн Ерөнхийлөгч Эво Моралесоос гуйхад тэрээр америк хүний хүсэлтийг авч үзэхэд бэлэн байна гэжээ. Ийн хариу Моралесын амь насанд бараг халдах шалтаг болов. Боливийн Ерөнхийлөгч Москвагаас Сноуден байгаа Шереметьевогоос биш Внуково нисэх онгоцны буудлаас гэртээ харихаар мордов. Тэгээд Португали улс агаарын орон зайгаа хэрэглэхийг хориглов. Испани Канарт бууж шатахуун нэмж хийх зөвшөөрлөө хүчингуй болгов. Эдгээр улсын эрх баригчид Боливийн Ерөнхийлөгчийн нисэх онгоцод оргосон америкийн тагнуулч байхаас эмээсэн байна. Дашрамд хэлэхэд Сноуден л НАТО-гий холбоотон, тунш АНУ-аас ЕХ-ны иргэдийг нуцаар мөрдөж, ЕХ-ын удирдагчдын утсаар хийсэн яриаг сэм чагнаж байгааг илчлэн харуулсан юм.Ийн нөхцөлд Сноуденд туслаж мэдэх зутгэлтний нисэх онгоцод европын орнууд агаарын орон зайгаа хаасан гэж Европны парламент дахь францын депутат Брюго Гольниш зэвүүцэн хэлээд: «Харамсалтай нь манай орон АНУ-ын талаар сөгдөх байр суурь баримталж байна. Америкийн тагнан турших ажиллагааны хариуд Франц улсаас чөлөөт худалдааны асуудлаархи хэлэлцээг хоёр долоо хонгоор хойшлуулах ганц хүсэлт тавьсан. Бид АНУ-д хэр захирагдсан явдал сэтгэл түгшүүлж байна. Тэр тусмаа Франц Боливийн Ерөнхий лөгч Моралесын онгоцыг нутаг дэвсгэрийнхээ дээгүүр нисэхийг хориглосон нь зурх сэтгэлийг догдлуулав. Энэ нь миний орны нэр төрийг гутаасан хэрэг гэж үзэж байна» гэв.

Вена яаралтай буух боломж Моралесын онгоцод олгов «Зочломтгой» Австри Боливийн ерөнхийлөгчийн онгоцны нислэгийг 12 цагаар саатуулав. Австрийн төлөөлөгч онгоцод орж, нууц зорчигч үгүйд унэмшсний дараа Ерөнхийлөгчийн онгоц замаа үргэлжлүүлэв. Дараа нь будлианыг тайлбарлахыг европын орнууд оролдов. Сноуден онгоцод лавтай байна гэсэн мэдээ ийн арга хэмжээ авах шалтгаан болсон гэж Испанийн ГХЯ-ны тэргүүн Хосе Мануэль Гарсия-Моргальо тайлбарлан хэлжээ. Тэрээр ийн мэдээлэл АНУ-аас авсан уу гэсэн асуултад хариулахдаа « мөрдөн байцаах ажиллагааны нүүц» гэжээ.

Моралесын онгоцтой холбоотой будлиан америкийн тусгай албадын хувьд ээлжит дампуурал болсон гэж улс төр судлаач Сергей Михеев онцлоод: «Энэ нь америкийн тусгай албад болон удирдлагын бух систем өр нь америкийн гадаад бодлого дампуурсан хэрэг юм. Тэд бухимдаж, Сноудены хэрэг таслан шуух ажиллагаа явуулыг оролдож, бусдыг сурдуулэх бодолтой байна. Гэвч сансандаа хурч чадахгуй байна. Юу гэвэл алдаа гаргасан. Энэ удаагийн будлиан бас нэг алдаа боллоо. Сноуден онгоцод угуй нь илрэв. Америкийн тусгай албад дэлхийн өмнө нэр нүрээ барж байна» гэв.

Латин Америки орнууд Моралестой эв санаа нэгт байгаагаа илэрхийлээд, хэрэг явдалд эгдууцэв. Тэдгээр будлианд унэлгээ өгөхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунаас шаардав. Эдугээ Венесуэл, Никарагуа хоёр улс Сноуденыг хүлээж авахыг зарчмын хувьд зөвшөөрч байна.