Африкийн холбоо Египет улсыг байгууллагынхаа бүрэлдхүүнээс тур хасав.Тус улсад « Үндсэн хуульд нийцэхгүй өөрчлөлт» гарсантай холбогдуулан ийн шийдвэр гаргажээ. Цэргийнхэн Ерөнхтйлөгч Мухаммед Мурсийг огцоруулж, төрийн тэргүүний үүрэг тур гүйцэтгэгчийг томилож, арми « хямралын эсрэг төлөвлөөгөөг батласан явдлыг Африкийн холбоо ийн өөрчлөлт хэмээн үзэж байна. Харин «Лалын ахан дуус» хөдөлгөөнөөнс өөгшүүлж байгаа баривчлагдсан Мурсийн талынхан хотуудын талбайд ахин гарч байна.

Египетийн арми огцоруулсан ерөнхийлөгчийн талынхны эсэргүцлийн тэмцэл хөдөлгөөнд бэлэн байна. Тэмцэл хөдөлгөөн нь тайван явагдвал жагсагчдын талаар гэсгээн цээрлүүлэх ажиллагаа явуулахаас түдгэлзэнэ гэж Зэвсэгт хүчний командлал амлав. Гэсэн ч Египетэд засаг солигдсныг эсэргүцэгчид эрс шийдвэмгий арга хэмжээ авах бодолтой байна.

Ерөнхийлөгчийн үүрэг тур гүйцэтгэж байгаа Үндсэн шүүхийн тэргүүн асан Адли Мансур «Лалын ахан дүсийг» оролцуулан египетийн улс төрийн бүх хүчинд хандан хамтран ажиллахыг уриалав. Үүний хамт тус хөдөлгөөнийн бух удирдагч ба хэдэн зүүн идэвхтнийг баривчилж, лалынхны эрх мэлэд байсан телевизийн сувгуудыг хаажээ.Иймээс «Лалын ахан дуус» хөдөлгөөн ба огцоруулсан Ерөнхийлөгч Мурсийн талынхан цуглаан жагсаалаа үргэлжлүүлэх бодолтой байна. «Лалын ахан дуус» «булаан эзлэгчдийг» хүлээн зөвшөрөхөөс тагалзаж байгаа боловч зэвсэгт тэмцэл хийхгуйгээ мэдэгдэв. Цэргийнхний баталгаа хоёр жилийн тэртээх цуст ажиллагаа давтагдахгуй гэдэгт найдах боломж олгож байна гэж дорно дахиныг судлагч шинжээч Андрей Коротаев хэлээд: «Харамсалтай нь хатуу хувилбарыг сонгон авч, иргэний дайн дэгдээхгүй гэж итгэлтэй хэлж болохгүй. Миний бие Лалын ахан дуус» хөдөлгөөний удирдлагын цэцэн мэргэн хандлагад найдаж байна. Юу гэвэл одоо тэд ил тод сөрөг хүчин болж хувирах боломжтой юм. Ойрын саруудад «Лалын ахан дуус» хөдөлгөөн «оноо авч» болзошгуй. Өнөөгийн нехцелд яаралтай сонгууль явуулвал «Лалын ахан дуус» хожигдоно. Гэвч уйл явц сунжирвал тус хөдөлгөөн хүүль ёсны замаар засгийн эрхэнд ахин гарч мэднэ» гэв.

Парламентын болон хугацаанаас емне ерөнхийлөгчийн сонгуулийг бэлтгэх тур засгийн газрыг эмхлэн байгуулах нь төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Адли Мансурын гол зорилтын нэг юм. Иргэний сөрөг хүчний удирдагч Мухаммед аль-Барадеи ерөнхий сайдын албан тушаалд нэр дэшсэн гол өрсөлдөгчийн нэг болох байх. Тухайн үед тэрээр Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүний хувьд дэлхий даяар нэр алдартай болсон юм. Гэвч аль- Барадеи гол төлөв гададад ажиллаж байсан болохоор египет хүмүүс туунийг тэр болгон дэмжихгүй бололтой гэж шинжээчид үзэж байна.

Арми арабын дийлэнх олонхи улсад гол үүрэг гүйцэтгсээр байна. Египетийн үйл явдал үүнийг ахин нотлон харуулсан гэж улс төр судлаач Кирилл Бенедиктов хэлээд: «Египетийн тухайд гэвэл сүүлийн хэдэн арван жилд арми жинхэнэ засаглал болсон. Хосни Мубарак армийн л төлөөлөгч байсан шуу дээ. Мубаракыг огцоруулж, энэ удаа эргэлт хийж, Мурсийг шахан зайлуулсан явдал олон жилийн турш Египетэд өөрчлөгдөхгүй байгаа бодит засаглалын уйл ажиллагааны илрэл болсон» гэв.

Египетийн хөрш орнууд Каирт засаг солигдсонд өөр өөрөөр хандаж байна. Туркийн ГХЯ-ны тэргүүн Ахмет Давутоглу арми улс төрийн амьдралд хөндлөнгөөс оролцсонд сэтгэл гүнээ тугшиж байгаагаа илэрхийлэв. Египетэд хийсэн эргэлт тус улсад «2011 оны 1-р сарын 25-ны» хувьсгалаас хойш эхлэсэн ардчилсан өөрчлөлтийг бусниулж мэднэ гэж тэрээр үзэж байна.

Сири улсын Ерөнхийлөгч Мурсийг огцоруулсан явдлыг « улс төрийн лалын дампуурал» хэмээн нэрлэв. Шажин улс төрөөс дээдлэх ёсгуй гэж Башар Асад тэмдэглэн хэлжээ. Саудын Аравийн хаан төрийн тэргүүний тур үүрэг гүйцэтгэгчээр томилогдсонтой нь холбогдуулан Адли Мансурт баяр хүргэсэн нь гэнэтийн үйл явдал боллоо. Баасан гаригт ОХУ-ын ГХЯ Москвагийн зарчимт байр сүүрь хөдөлбөргүй хэвээр байгааг батлав.Орос улс « египетийн ард түмний сайн сайхан амьдрах хууль ёсны хүсэл эрмэлзэлийг дэмжиж байна. «Үүний хамт египетийн нийгэмд санал зөрөлдөөнийг хүч хэрэглэлгуй нийт үндэсний яриа хэлцээний хүрээнд зохицуулна гэдэгт ОХУ найдаж байна.